IELTS, TOEFL, SAT шалгалт өгөх гэж "Absolute" -ыг сонгож байна

Ц.Цэрэнбадам
2025/04/06

Монголын англи хэлний ууган сургалтуудын нэг болох "Absolute" англи хэлний сургалтын төв нь 24 жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай, сургалтын үр дүн, сургалтын хөтөлбөр, сурагчдадаа өгдөг нэмэлт үнэ цэнээрээ Монгол Улсын шилдэг англи хэлний сургалтын төв юм. 

Сурагчид ихэнхдээ IELTS, TOEFL, SAT шалгалт өгөх гэж "Absolute" -ыг сонгодог.  Учир нь IELTS-ийн шалгалтын жишиг буюу ярих, сонсох, бичих, унших гэсэн 4 төрлийн чадварыг шалгах Mock test өгөх боломжтой, хамгийн олон гадаад багш нартай англи хэлний сургалтын төв гэдгээрээ онцлог.

● Сурагчдадаа өгөх давуу талууд:

○ Сурагчдад зориулсан аппликейшн - Сурагчдынхаа Англи хэл суралцахад туслах, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хичээлээ давтан үзэх боломжтой видео хичээлүүд, үзсэн хичээлээ бататгах, тухайн хичээлийн агуулга бүхий өөрийгөө сорих тесттэй, тестийн үр дүн илүү нарийвчлал сайтай харагдах боломжтой. Мөн аппликейшн доторх Classroom-ээр өөрийн ангийн мэдээлэл, давтлагын хуваарь,сургалтын ирц, явц болон төгсөлтийн шалгалтын дүн, сэтгэгдэл үлдээх функцийг хөгжүүлж өгсөн.

○ Сурах бичиг - Сургалтын төвийн 24 жилийн туршлага дээр үндэслэсэн, Монгол сурагчдынхаа суралцах арга барилд тохируулан анхан шатнаас IELTS, TOEFL-ийн бэлтгэл хүртэл бүх түвшинд тохирсон , дүрмийн нарийвчилсан тайлбар, яриа болон бичгийн чадварыг хөгжүүлэх бодит хэрэглээний дасгалуудтай, Монгол болон гадаад багш нарын заах арга барилд нийцүүлэн бүтээгдсэн өөрсдийн гэсэн сурах бичигтэй.

○ Клубүүд - Сурагчдынхаа Англи хэлний чадваруудыг дээшлүүлэх зорилгоор ярих, сонсох, унших, бичих, шинэ үг цээжлэх гээд олон төрлийн клубүүдэд сурагчид үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

○ GAP year хөтөлбөр - Сүүлийн жилүүдэд GAP Year буюу чөлөө авах сонирхолтой сурагчид ихсэх болсонтой холбоотойгоор сурагчдынхаа GAP Year-ийг үр дүнтэй өнгөрүүлэх хөтөлбөр боловсруулан, сурагчдынхаа Их
дээд сургуулиудад элсэн орох процесст нь хамт байж, зааж зөвлөх хөтөлбөрийг жилдээ нэг удаа үнэ төлбөргүй хэрэгжүүлж байна.

○ Гадаад харилцааны менежер болон Absolute Mentors аппликейшн - Их сургуульд өргөдөл явуулах гэж буй сурагчдадаа туслах зорилготойгоор манай сургалтын төвийн гадаад харилцааны менежер эсээ бичих заавар зөвлөгөө өгөх, өргөдөл явуулахад чинь тусладаг. Мөн 2024 оны манай сургалтын төвөөс гадаадын топ их сургуулиудад суралцдаг туршлагатай сурагчдаас их сургуульд элсэн суралцах процесстоо зөвлөгөө авах зорилготойгоор Аппликейшн бүтээсэн нь “Absolute mentors” юм. Манай сургалтын төв нийгмийн хариуцлагын хүрээнд зөвлөгөө авах гэж буй сурагчдын төлбөрөөс шимтгэл авахгүйгээр шууд зөвлөгөө өгч буй хүүхдэд хүрэх ашгийн бус үйл ажиллагааг явуулж буйг дуулгахад таатай байна.

○ SDC болон номын сан - Сурагчдаа тав тухтай орчинд суралцуулах зорилготойгоор хичээлийн бус цагаар хичээлээ давтах зориулалттай номын сан мөн Англи хэл дээр кино үзэх боломжтой, найз нөхдөөрөө сууж хичээлээ хамтдаа давтах тав тухай Student Development Center бүхий сурагчдын хөгжих, хөгжилдөх боломжтой тусгай орон зайг бий болгосон.


Хаяг: Тусгаар тогтнолын ордны 108 тоот.
Утас: 77108288, 77118288
Веб хуудас: https://absolute.mn/mn
Сошиал хаяг: Absolute School of English


0
angry
0
care
0
haha
6
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 1 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 1 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 20 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 20 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 21 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 23 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 23 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19