​​​​​ Ц.Баатархүү: Малчид сүлжээгээ дагаж нүүдэг биш, хаана ч амьдарсан харилцаа холбооны дэд бүтэц нь бэлэн байдаг нөхцөл бүрдэнэ

Б.Нямсүрэн
2025/03/29

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн зүүн бүсийн чуулган-2025 Хэнтий аймагт өнөөдөр болж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зохион байгуулж байгаа энэхүү чуулганаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын цахим шилжилтийн нөхцөл байдал тулгамдсан асуудлыг хэлэлцэх энэхүү чуулганы нээж ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү үг хэллээ.

Тэрбээр "Цахим хөгжил дэлхий, улс орнуудын хөгжлийг тодорхойлж байгаа энэ цаг үед Монгол Улс хаашаа явах вэ гэдгийг хэлэлцэхээр цуглаад байна.

Төрийн үйлчилгээг хүссэн үедээ авах боломжтой КИОСК машины хэрэглээ 88 хувьд хүрсэн.

НҮБ цахим хөгжлийн индексийг хоёр жил тутамд үнэлж гаргадаг. Монгол Улсын цахим хөгжлийн индекс өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад 28 байр урагшилж, манай улсын цахим хөгжил дэлхийд 48 дугаарт бичигдсэн. Монгол Улсын ихэнх үзүүлэлт дэлхийд 80-103-т бичигддэг бол цахим засаглалын индексээр эхний 50-д орж байна гэдэг энэ салбарын хүмүүсийн хамтын зүтгэл юм.

Яамны бодлого хаашаа явж байгааг илэрхийлэх 10 чухал ажлыг хэлье .

Бид 5G буюу дэшилтэт холбооны шинэ технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр сум, багт байгаа бүх хүн төрийн, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг Улаанбаатарт байгаа мэт шууд авах боломж бүрдэнэ. Жолоочгүй тээвэр, дрон, нисгэгчгүй онгоц зэрэг технологийн дэвшлийг амьдралд хэрэгжүүлж, Зүүн бүсэд хүнс технологи, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ ажил буюу 5G хувь нэмэр оруулна.

Сум орон нутаг дахь интернэт, харилцаа холбооны дэд бүтцийг өргөжүүлэхэд анхаарна. Суманд байгаа сургууль, эмнэлгийн интернэтийн хурдыг 10 дахин нэмэгдүүлэх төслийг эхлүүлсэн. Ингэснээр сумын төвөөс дэлхийн ямар ч хичээлийг үзэх боломжтой болно.

Тойрог шилэн кабелийн холболтыг эхлүүлж байгаа. Ингэснээр цахим хөгжилд найдвартай байдлыг бий болгож байна. Гуравдагч хөрш рүү мэдээллийн технологийн гарцыг эхлүүлэх дэд бүтцийг нээж өгч байна. Хаанаас ч дэлхий рүү холбогддог харилцаа холбооны дэд бүтцэд анхаарч байгаа.

Зүүн бүсэд хөдөлгөөнт холбооны цэгүүдийг ашиглалтад оруулна. Сүхбаатар, Доронд, Хэнтий аймгийн 29 цэгийг энэ жил ашиглалтад оруулна. Ингэснээр малчид сүлжээгээ дагаж нүүдэг биш, малчид хаана ч амьдарсан харилцаа холбооны дэд бүтэц нь бэлэн байдаг нөхцөл бүрдэх юм" гэлээ.

Орчин үеийн алт бол интернэт. ЖДҮ эрхэлж байгаа орон нутгийн иргэд Монголд байгаа барааг дэлхий рүү, дэлхийд байгаа барааг таны гарт хүргэх цоо шинэ технологийг нэвтрүүлж байгаа гэдгийг тэрбээр онцоллоо.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 15 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 16 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 16 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 18 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 18 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 20 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 20 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 20 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 21 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 21 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр