"Найзууд" алтан цомын тэмцээн ирэх сард зохион байгуулагдана

Б.Нямсүрэн
2025/03/20

2023 оноос эхлэн жилд хоёр удаа зохион байгуулдаг "Найзууд" алтан цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 5, 6-нд болно. Тус тэмцээнийг "Хонгор нутаг" бөхийн дэвжээ, Баянхонгор аймгийн Үндэсний бөхийн холбоо, Монгол Улсын арслан П.Аюушийн нэрэмжит Биeийн тамир спортын газар хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Өсвөрийн үндэсний бөхийн халз барилдаан сум, сургуулийн баг бүрэлдэхүүнд нээлттэй бөгөөд 9-15 насны долоон тамирчин баг болон тойргийн журмаар барилдана.   Тус тэмцээний зорилго нь хүүхэд багачуудад биe бялдрын өв тэгш хүмүүжил олгох, үндэсний бөхийн өв уламжлалаа бататган хөгжүүлэх, Хонгор нутгийн ирээдүйн хүчтэнүүдийг бэлтгэх юм. Томоохон шагналын сантай барилдааныг тогтмолжуулснаар хүүхдүүдэд барилдах сонирхол төрж, бэлтгэл сургуулийн идэвх оролцоо, бөхчүүдийн ур чадвар дээшилж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Тус тэмцээнийг  Баянхонгор аймгийн "Хонгор нутаг" бөхийн дэвжээний тэргүүнээр Монгол Улсын Өсөх идэр, Улам нэмэх начин Б.Эрдэнэхүү санаачилсан юм.


0
angry
0
care
0
haha
14
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 3 минутын өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 19 минутын өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 30 минутын өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 33 минутын өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 45 минутын өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 1 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 17 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 17 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 18 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 18 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 19 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 21 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 21 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 21 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 22 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа Өчигдөр
Улаанбаатарт 32 градус дулаан байна Өчигдөр
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр