​ Цаг уур, орчны шинжилгээний газрын даргыг томиллоо

О.Шүрэнцэцэг
2025/03/19

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар хоёр жилийн хугацаатай сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Цаг уур, орчны шинжилгээний ажлын хүртээмж, чанарыг сайжруулах, байгаль орчны судалгаа, мэдээллийн тогтолцоог шинэ шатанд гаргах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тус агентлаг нь Нислэгийн цаг уурын төв, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн гэсэн 3 салбар байгууллага, аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүд гэсэн 22 харьяа байгууллагатай юм байна.

Цаг уур, орчны шинжилгээний газар нь Монгол орны ус, цаг агаар, уур амьсгал, орчны нөөц, төлөв байдал, чанарт байнгын хяналт шинжилгээ хийж, байгаль, цаг агаарын болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлж, нийгэм, эдийн засагт учруулах хохирлыг багасгах, улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах үндсэн чиг үүрэгтэй.
Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан боловч шаардлага хангасан нэр дэвшигчгүйгээс шалтгаалан 2023 оноос хойш тус агентлагийг түр орлон гүйцэтгэгч удирдаж байсан.
Э.Баттулга нь газарзүйч мэргэжилтэй, төрийн албанд 23 жил, үүнээс удирдах албанд 19 жил ажилласан туршлагатай. Сүүлийн 5 жилд УИХ-ын Тамгын газрын дэд дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 10 минутын өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 21 минутын өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 24 минутын өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 36 минутын өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 50 минутын өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 1 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 17 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 17 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 18 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 18 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 18 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 18 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 20 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 21 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 21 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 22 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа Өчигдөр
Улаанбаатарт 32 градус дулаан байна Өчигдөр
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр