59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ

Ц.Цэрэнбадам
2025/03/15

Нийслэлийн хэмжээнд энэ онд гол гудамж, зам дагуу 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ гэдгийг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. Энэ талаар, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Энэ жилийн явган замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелууд байхгүй. Кабелуудыг дан газар доогуур системээр явуулна. Үүнд, хугацаа их орж байгаа. Мөн авто замын нэгдүгээр эгнээ дагуух гол гудамж, замын карма зогсоолуудыг явган зам, ногоон байгууламжтай болгож засварлахаар төлөвлөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын төв зам дагуух зогсоолууд сэлгэлтгүй буюу буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болдог. Тиймээс явган замыг өргөн чөлөөтэй болгож, стандартын дагуу засаж, шинэчилнэ. Явган замаар зөвхөн хүмүүс зорчиж, зам дээр ямар нэг аж ахуйн нэгж, байгууллагын өмч байх ёсгүй. Явган замын өргөн чөлөөний хэсэгт авто зам, ногоон байгууламж, явган зам багтана” гэлээ. Өмнөх жилүүдэд баригдаж байсан явган замын хавтан амархан сулардаг учраас эдэлгээ муу, их хэмжээний эвдрэлүүд гардаг байсан.

Мөн боржин чулуугаар хийсэн явган зам гөлгөр гадаргуутай учраас стандартын шаардлагад нийцэхгүй байгаа юм. Харин явган замыг байгалийн чулуугаар барих нь насжилт удаан, арзгар материалтай тул халтирч гулсахгүй буюу стандартад нийцсэн байдлаар төлөвлөж байгаа юм байна.

Түүнчлэн нийслэлд хийгдэх явган замын ажлын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Бүс хариуцсан ахлах инженер Н.Энхбаяр“Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод явган замыг чулуун зам болгож өөрчлөх нийт 15 багц ажил задарч, хөрөнгө батлагдсан. Үүнээс нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тендер зарлагдаж, нийт есөн аж ахуйн нэгж, компанийг сонгон шалгаруулаад байна. Ирэх долоо хоногт цаг агаар дулаан байвал чулуун зам угсралтын ажлыг эхлүүлнэ. Харин өвөл чулуун замыг татан авах, бараа материал бэлтгэх ажлыг хийж гүйцэтгээд байна”  гэжээ.

Тодруулбал, Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх нийт дөрвөн багц явган замын ажил, Олимпын гудамж, “Хан Хилсс” хотхоноос “Хүннү” хотхон хүртэлх явган замын ажил, Чингисийн өргөн чөлөөний явган замын ажил зэрэг есөн багц ажлын тендер задарч, гэрээ баталгаажаад байна.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 51 минутын өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 1 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 2 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 2 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 3 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 3 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 3 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 5 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 5 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 5 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 5 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 6 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 22 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 22 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 23 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 23 цагийн өмнө