Нүүрсэн яндангүй автомашины хөдөлгүүр амархан мууддаг

Б.Нямсүрэн
2025/03/13

Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа үндсэн хоёр эх үүсвэр бий. Гэр хорооллын яндан болон автомашины утаа. Үүнээс автомашины утаа агаар бохирдуулагч эх үүсвэрийн 28 хувийг эзэлдэг. Автомашины утааг бууруулахын тулд олон улсад хэрэгжүүлдэг төрөл бүрийн арга хэмжээнээс манай улс хэрэгжүүлж буй. Тэдгээрийн нэг нь автомашиныг нүүрсэн яндантай байлгах гэсэн шаардлага. Нүүрсэн яндан нь автомашины тэр их хортой утааг шүүдэг. Өөрөөр хэлбэл, нүүрсэн яндан автомашинаас ялгарч байгаа 200 гаруй химийн бодис, тэр дундаа хамгийн хортой хүнд металлууд азотын давхар ислийн ялгарлыг их хэмжээгээр бууруулдаг байна. Гэтэл байгальд, хүний эрүүл мэндэд тийм их ач тустай нүүрсэн янданг зарж борлуулдаг тусгай сүлжээ манай улсад байна. Нүүрсэн янданг 1.5-2 сая төгрөгөөр худалдаж аваад Хятад улс руу өндөр үнээр зарж борлуулдаг. Нэг жилд гэхэд 40 мянга гаруй нүүрсэн янданг гадагшаа зарж борлуулдаг байна. Улмаар нүүрсэн яндан доторх үнэт металлуудыг салгаж авдаг. Харин шинээр болон хуучин худалдаж авч байгаа машинаа нүүрсэн яндантай эсэхийг иргэд төдийлөн шалгадаггүй. Нүүрсэн яндан нь машинаас ялгарах хорт утааг шүүдэг. Ингэснээрээ машины дотоод эд анги, ялангуяа хөдөлгүүрийн насжилтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй эд анги юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 7 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 8 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 9 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 9 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 10 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 10 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 10 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 10 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 12 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 12 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 12 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 13 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр