БАЯР НААДМЫН ҮЕИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ


Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиг үүрэг бүхий нийт 720 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Мөн долоодугаар сарын 7-16-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадам болон бүх нийтийн амралтын өдрүүд тохиож байна. Эдгээр өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйл

Улсын их баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл "А", "ДК", "Ж", "Г", "Ү", "Улаан-М", "Цэнхэр М" гэсэн 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдоно. Эдгээр зөвшөөрлийг 2017.07.07-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг даргын тамгын газарт худалдаална.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог бөгөөд эрхэм хөдөлгөөнд оролцогч та бүхэн авсан зөвшөөрөл дээрх маршрутанд заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстой.

Төв цэнгэлдэх хүрээлэнд:

"А" "ДК" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3,4,5,6 давхаруудад тээврийн хэрэгслийн зогсоолтой.

"Г", "Ү" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах "СУРУГА МОНГОЛ" ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.

"Ж" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах "Говийн Од" ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.

Хүй долоо худагт:

Хүй долоо худагт нийт 7000 автомашин байрлуулах бөгөөд үүнээс "Ж", "А", "ДК", Улаан "М", Цэнхэр "М, "Ү", "Г"," зөвшөөрөлтэй автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.

"Ж", "А", "ДК", Улаан "М" зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий хоёр дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.

"Г", цэнхэр "М", "Ү" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.

Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий "М" зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт үйлчлэх бөгөөд "Ж", "ДК", "А", "Ү", "Г" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.

Баярын өдрүүдэд автозамын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, такси үйлчилгээг сонгох боломжийг бүрдүүлж "Төв цэнгэлдэх хүрээлэн" орчмын буюу Хурд хорооллын урд зогсоол, ХАҮТанхимын арын зогсоол, KH apartment-ын түр зогсоолоос такси үйлчилгээг 12 аж ахуйн нэгжийн 400 такси иргэдэд хүргэнэ.

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 654, зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 654 автобус ажиллана. Мөн баяр наадмын өдрүүд буюу 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд "Амгалан"-гаас "Давааны зөрлөг" хүртэл Рейлбус 500 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилэх бөгөөд 7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-ны өдөр хотын төв буюу "МУБИС"-ийн баруун тал буюу "Улаанбаатар зочид буудал"-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус, 20 минут тутамд, "3, 4-р хороолол", "7 буудал", "5 шар", "ХМК", "Офицерүүдийн ордон"-ны зогсоолуудаас тус бүр дөрвөн бага багтаамжийн автобус /нийт-20/ "Хүй 7 худаг" руу 1000 төгрөгийн тарифаар иргэдэд үйлчилнэ.

Зөвшөөрөл аваагүй авто машинтай баярын өдрүүдэд оролцох бол Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх-Мишээл экспо чиглэлд 15 автобус, Дунд голоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү богино эргэлтээр 3-5 минут тутамд нийт гурван автобус наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Замын ачааллаас шалтгаалан 2017.07.12-ны өглөө "Соёолон" насны морьдын уралдаан эхлэхэд Архангайн салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртлэх замыг зүүнээс баруун тийш, морьд уралдаж ирсэний дараа Хүй долоо худгаас Архангайн салдаг уулзвар хүртэлх замыг баруунаас зүүн тийш чиглэлд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулж замын хөдөлгөөнийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн зогсоолууд руу оруулахгүй тул замын хөдөлгөөнд саад учруулж, зохиомол түгжрэл үүсгэхгүй байх, цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, ая тухтай наадахыг та бүхэндээ хүсэн ерөөе.

Улсын их баяр наадмын автомашины тусгай зөвшөөрлийг долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав", "Драгон", "Мишээл экспо", "Оргил-6 буудал" төвүүд дэх салбаруудаар худалдана

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 13 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 15 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 15 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 16 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 16 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 18 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 18 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 19 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 19 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 19 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр