ЦЕГ:"Покер тоглоод 150 сая төгрөгөө алдчихлаа" гэх дуудлага бүртгэгдлээ

Ж.Булганаа
2025/02/21

Энэ оны 02 дугаар сард цагдаагийн байгууллагад иргэнээс "2024 оны 07 дугаар сараас энэ оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий цахим сайт руу 800 гаруй удаагийн хандалт хийж покер, техас, рулет зэрэг тоглоомд бооцоо тавьж 150.000.000 төгрөг алдсан" гэх гомдол мэдээлэл ирүүлснийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. 

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуульд заасны дагуу “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан” гэх нийт 60 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.  Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор алслагдсан нутаг дэвсгэрт оршин суух иргэд, тодорхой оршин суух хаяггүй архины хамааралтай зэрэг иргэдийн эмзэг байдлыг ашиглан тэдний нэр дээр банкны харилцах данс нээлгэж орлогоо дамжуулан авах, цахим орчинд сайт нээж зохион байгуулагч этгээдүүд нь хэд хэдэн хуурамч хаяг нээн тоглогч иргэнтэй олон тооны гар утас, төхөөрөмж ашиглан, бусдад олон тоглогчтой зэрэг тоглож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж байгаа үйлдлүүд нь мөнгө угаах болон залилах гэмт хэргийн шинжийг давхар агуулж байгааг албаныхан хэлж байна. 

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулдаг бол тоглосон иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулах эрх зүйн зохицуулалттай байдаг.

Энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэд орон байраа барьцаалах, өр зээлд орж улмаар сэтгэл санаагаар унах цаашлаад амиа хорлох хүртэл хор уршиг дагуулж байгаа нь цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.

Иймд цахим орчинд зохион байгуулалттай бүлэг этгээдүүдтэй ТА ГАНЦААРАА амьдрал, хөрөнгө мөнгө, бүх зүйлээ бооцоо тавин тоглож байгааг ойлгож ухамсарлан хууль бус энэхүү үйлдлээс татгалзахыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 


0
angry
1
care
3
haha
2
liked
0
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 3 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 6 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 9 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 10 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 11 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 11 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 11 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр