Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг

О.Шүрэнцэцэг
2025/02/18

Нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ-аас суваг татаж, далан босгох ажлыг 2024 оны арванхоёрдугаар сараас эхлүүлж, өдөр бүр ажиллаж байна. Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүссэн байршилд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан, ерөнхий инженер С.Батсайхан болон холбогдох албаны хүмүүс ажиллалаа. Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын 3 дугаар суваг орчимд “ус нэвчиж гарч байна” гэсэн дуудлагын дагуу ГУББГ-ын албан хаагчид ажиллаж, 450 метр суваг татаж, усыг урсгаж гаргалаа. Машин техник ашиглах боломжгүй гүүрэн гарц орчимд гар ажиллагаагаар суваг гаргаж, гүүрэн байгууламжийн хэсгүүдийг эвдэж, гэмтээхгүй хэвийн байдалд орууллаа. 

Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын 1, 3 дугаар суваг, Чингэлтэйн сувагт арванхоёрдугаар сарын 17-ноос эхлэн халиа тошин халихаас сэргийлсэн арга хэмжээг тогтмол авч ажиллаж байна. Нийт 12 машин механизм, 25 инженер техникийн ажилчид хуваарийн дагуу ажиллаж байгаа. Халиа тошингоос сэргийлсэн ажил гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх төлөвтэй” гэлээ.

Мөн хаврын шар усны үерээс сэргийлсэн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж эхэлжээ. Ус урсах зориулалттай гаргалгаа хоолой ахуйн хаягдлаас болж битүүрэх, халиа тошин үүссэн байршилд мөсийг сувагчилж цэвэрлээгүй зэргээс шалтгаалж шар усны үер халих эрсдэл нэмэгддэг байна. Эдгээр эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг холбогдох газруудад танилцуулж буй талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан хэллээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 46 байршилд халиа тошин үүссэн. Өвөл халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг. Шар усны үерээс сэргийлсэн арга хэмжээг нийслэл, дүүргээс уялдаа холбоотой, шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.

Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр мастер төлөвлөгөө гаргаад байгааг дурдлаа. Нэгт, үерийн далан буюу үерийн хамгаалалтын барилга байгууламж, хоёрт, авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ, гуравт, хөрсний уснаас хамгаалах чиглэлээр үе шаттай төлөвлөлтийг 2040 он хүртэл цогцоор нь хэрэгжүүлэх юм. Ингэснээр Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс бүрэн хамгаалах боломжтой. ГУББГ-аас газар чөлөөлөлт, трасс төлөвлөлт зэргийг холбогдох эрх бүхий байгууллагуудад танилцуулж, батлуулах ажлыг зохион байгуулж буй юм.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Өвөл халиа тошин, хавар шар усны үерээс сэргийлэхэд дүүргүүд эрэмбэ дараатай хамтран ажиллах хэрэгтэй. Чингэлтэй дүүрэг дэх үерийн хамгаалалтын далан, байгууламжтай газрууд болон барихаар төлөвлөж буй байршлуудыг судалж, хэрхэн хамтарч болохыг эргэн ярилцана” гэдгийг хэллээ. Чингэлтэй дүүрэгт 7, 8, 9, 10 дугаар хороонд үерийн хамгаалалтын далан барихаар төлөвлөөд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 8 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 9 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 12 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 15 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 16 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 17 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 18 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 18 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр