"Архангайн брэнд"-ийг дэлхийд гаргахын төлөө аймгийн үйлдвэрлэгчид "Монгол эв нэгдэл" төсөлд нэгдлээ

Ц.Цэрэнбадам
2025/02/03

Байгалийн түүх дурсгал болон соёлын олон өвийн өлгий нутаг болсон Арын сайхан хангайд "Монгол эв нэгдэл" төслийн багийнхан хүрэлцэн ирлээ. Улсдаа малын тоо толгойгоороо тэргүүлдэг Архангайн зон олон малын үр шимээ хүртэхээс гадна газар тариалан, модон эдлэлээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөдөлмөрч ард түмэн. Төслийн багийнхан "Архангайд үйлдвэрлэв" худалдааны төвөөр зочилж, үйлдвэрлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцлаа. 

Аймгийн хэмжээнд 45 аж ахуй нэгж, 500 гаруй иргэн 25.000 га талбайд газар тариалан эрхэлж байна. Сүү цагаан идээ, газар тариалан, модон эдлэл, арьс, ноос дахин боловсруулалт гээд олон төрлөөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчид цаашдын зорилго, тулгарч буй асуудлаа төслийн багийнхантай хуваалцлаа. Үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ сайжруулан хөгжүүлэх, хүний нөөц бололцоо дутмаг талаар нийтлэг асуудал тулгарч байгааг ярьж байна. Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооноос зохион байгуулж байгаа "Монгол эв нэгдэл" төслийн санаачлагч Г.Гангамөрөн үйлдвэрлэгчдэд төслийн зорилгыг танилцуулж, монгол үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн улсдаа төдийгүй дэлхийн зах зээлд гарах боломжтойг тайлбарлалаа. Үйлдвэрлэгчид төсөлд нэгдсэнээр дотоод, гадаадын үзэсгэлэн худалдаанд оролцох, Үндэсний хэмжээний том төслийн кластерт нэгдэх, Оюуны өмчийн эрхийн бүртгэл зуучлалын үйлчилгээ хийлгэх, тусгай зөвшөөрөл авах бичиг баримтын баталгаажуулалт, зөвлөгөө мэдээлэл авах, бизнесийн хууль эрх зүй болон бодлогын баримт бичгийн төсөлд саналаа өгөх зэрэг олон боломжийг төслийн багийхан нээж өгч, дэмжин ажиллах юм. Архангай аймгийн хөдөлмөрчид төслийн багийханд талархаж, Монгол брэндийг дэлхийд гаргах их үйлсд нэгдэхээ илэрхийллээ. 

Мөн тус холбооны ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан, төслийг дэмжигч Дөрвөн Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан нар "Гавьяатын найр" тоглолтоо үнэ төлбөргүй толилуулж, Архангайн зон олны сонорыг мялаасан. "Монгол эв нэгдэл" төслийн багийнхан улсын эдийн засгийн тулгуур хүч болсон монгол орныхоо өнцөг булан бүрт хөдөлмөрлөж, бүтээж байгаа үйлдвэрлэгчидтэйгээ уулзахаар дараагийн аймгаа зорьлоо.


0
angry
0
care
1
haha
10
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 5 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 22 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 22 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 23 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 2025/06/26