Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна

О.Шүрэнцэцэг
2025/01/31

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын эхээр төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна.

Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал юм.

Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г “Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол”-д оролцож байсан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд тус улсад төрийн айлчлал хийж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт бараалхсан.

Мөн “Эн-Эйч-Кэй” их танхимд Морин хуурын чуулгын хүндэтгэлийн тоглолтыг хамтдаа үзэж сонирхон элгэмсэг дотно, итгэмжилсэн харилцаагаа бэхжүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү түүхэн айлчлалаар Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэлийн түвшин”-д шат ахиулан, Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болсон юм.

Энэхүү айлчлалаар харилцаа, хамтын ажиллагааны ирэх 50 жилийн үндэс суурийг тодорхойлж, төрт ёсны эртний түүхтэй хоёр улсын найрсаг харилцааны тулгын чулуу болсон ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлсэн билээ.

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эзэн Хааны сэнтийд заларч, мөн өдрөөс Япон Улсад “Рэйва” он тоолол эхэлсэн.

Эзэн Хаан Нарүхито сэнтийдээ заларснаас хойш Эрхэм дээд Хатан Масакогийн хамт хоёр удаа гадаад улсад айлчлаад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 51 минутын өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 55 минутын өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 1 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 19 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 19 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 20 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 22 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 23 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19