Тамхины хор хөнөөлийн улмаас 4,300 орчим хүн эндэж байна

Ц.Цэрэнбадам
2025/01/27

"Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн эхэллээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Манай улсад Тамхины хяналтын тухай хуулийг 32 жилийн өмнө баталж, өнгөрсөн хугацаанд найман удаа нэмэлт, өөрчлөлтөд оруулжээ.

Гэвч нийт хүн амын дунд тамхидалт эрс нэмэгдсэн, ялангуяа бага насны хүүхдүүд электрон тамхи хэрэглэх нь энгийн зүйл мэт ойлгох болсон, татвар, хяналтын орчин сул, электрон тамхины импорт, худалдаа эрхлэлтийн талаар хуулийн зохицуулалтгүй, “цахилгаан бараа” нэрээр хилээр нэвтэрч, хэрэглээ эрс нэмэгдсэн. Нийт хүн амын эрүүл мэнд, цаг бусын нас баралт, чадвар алдалтад нөлөөлж буй тэргүүлэх эрсдэлт 20 хүчин зүйлийн эхний гуравт тамхидалт орж байна. Тамхины хор хөнөөлийн улмаас 4,300 орчим хүн энддэг, энэ нь нийт нас баралтын 17% хувийг эзэлдэг. Тамхидалт нь олон улсын өвчний ангилалд “F17” гэж бүртгэн бие даасан эмгэгт тооцдог ч манай улсын хувьд эмчилгээний хүртээмж хангалтгүй зэргээс үүдэн Тамхины хяналтын суурь конвенцийн хэрэгжилтийг хангах, ДЭМБ-ын MPOWER санаачлагын хүрээнд “Тамхины хяналтын тухай” хуулийг шинэчлэн батлах, тамхины үнэд эзлэх онцгой албан татварын хэмжээг 80 хүртэл хувиар нэмэгдүүлж, бусад орны туршлагаар тамхи худалдаалдаг касс бүрээс татвар авах, “Тамхигүй улс” болох, иргэдээ донтох эмгэгээс сэргийлэх, илрүүлэх, эмчлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.

Ирээдүй хойч үеэ тамхины хор хөнөөлөөс хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг салбар бүрийн төлөөллөөр олон талын судалгаатай хэлэлцүүлэх уг арга хэмжээг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр нар нээж үг хэллээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 1 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 1 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 20 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 20 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 21 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 23 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19