Иргэд биед тухтай, нимгэн дээлийг сонгох болжээ

Б.Нямсүрэн
2025/01/21

Цагаан сарын баярын уур амьсгал хэдийн оржээ. Зах худалдааны төвүүдээр өнгө өнгийн гоёмсог дээлийн худалдаа эхэлсэн байна. Иргэд ч баярын гоёлоо хэдийн зэхээд эхэлжээ. Тэд энэ сарын эхээр дээлээ бэлдээд эхэлсэн гэнэ. Могой  жилийн цагаан сарын дээлийн өнгө донж, хийц загвар, материал чанар, загварын чиг хандлага, үнэ ханшийг сурвалжиллаа.

Хот хөдөөгийн иргэд, жуулчид ихэвчлэн сонгож үйлчлүүлдэг “Дүнжингарав” худалдааны төвийг зорьсон юм. Дээлийн үнэ нь хийц, материалаасаа шалтгаалаад харилцан адилгүй. Тухайлбал, эмэгтэй дээл 180 мянгаас эхэлж байгаа бол эрэгтэй дээл 280 мянгаас эхэлнэ. Монгол цамц 150 мянга. Харин хүүхдийн дээл 65-120 мянгын ханштай худалдаална. Нэгэн цагт загварын дээл эрэлттэй байсан бол одоо нимгэн материалтай, энгийн монгол дээл өмсөх болжээ.


Баярын дээлээ сонгож буй иргэн “Одоо үед дээлийг өдөр тутамдаа өмсөхгүй байна, зөвхөн баяр ёслолоор өмсөх нь түгээмэл болсон. Цагаан сар учраас шинэ дээл өмсөнө. Тиймээс баярын дээлээ сонгохоор явж байна. 2-3 газраар орж дээл сонирхлоо. Материалаасаа хамаараад үнэ нь өөр байна. Загварын дээлнээс илүү энгийн дээл биед тухтай. Би  баяр бүрээр дээл худалдаж авдаггүй. Нэг өнжөөд дээл авдаг. Тэтгэврийн надад дээл үнэтэй байна. Материалыг нь аваад дээл оёсон, худалдаж авсан хоёр үнэ нь дүйцнэ” гэв.

Худалдаа эрхлэгч “Дээлүүд өнгө дагуу материалаар хийсэн бүстэй худалдаалдаг болсон. Хүмүүс цагаан сараар өмсөх дээлээ аваад эхэлсэн. Өмнө жилтэй харьцуулахад дээлийн үнэ нэмэгдээгүй” гэлээ.

Гэр бүлээрээ, хосоороо ижилсэж дээл сонгох нь түгээмэл ажиглагдав. Жил бүр өөр  өөр өнгө тренд болдог. Харин энэ жил хүмүүс үндсэн өнгийн дээл сонгож байгаа ажээ. Үүнд улаан, цэнхэр, ногоон, бор шаргал өнгөнүүд орно. Жилийн өнгө, ээлтэй өнгөө харахаас гадна өөрт зохимжтой дээлийг сонгож байгаа хэмээн хэлэх хүн олон байв. Хот, хөдөөгийн иргэд боломж, бололцоондоо тааруулаад баярын бэлтгэлээ базааж байна. 



0
angry
1
care
0
haha
2
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 4 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 7 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 9 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 9 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 19 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27