Э.Батшугар: Монголбанк үнийн өсөлт, ханшийн тогтвортой байдлыг хадгалж эдийн засгийн өсөлтийг дэмжих ёстой

О.Шүрэнцэцэг
2025/01/18

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр  дэвшигчдийн асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар нэр дэвшигчдэд зөвлөгөө өгч,  дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Монгол банкны мөнгөний бодлогын хороо бол  нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж болох маш чухал институт юм. Тус хороо Монголбанкны бодлогын хүү өсгөх, бууруулах, арилжааны банкнуудын заавал байлгах ёстой төгрөг, валютын нөөцийг нэмэх, хасах гэх мэт олон бодлогын шийдвэрүүдийг гаргадаг. Эдгээр шийдвэрүүд хараат бус байх ёстой, Монгол банк хараат бус байснаар эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах боломжтой юм. Тиймээс хэд хэдэн асуух асуулт байна.

Нэгдүгээрт, Монгол банкны үндсэн зорилгыг хэрхэн харж байна вэ.

Хоёрдугаарт, та бүхний  өнөөдрийг хүртэл сурсан зүйлсээс харахад Монгол банк мөнгөний бодлогын ямар онолоор явж байна вэ. Мөнгөний бодлогын олон онол байдаг. Эдгээрээс та бүхний итгэл үнэмшил аль талдаа байдаг вэ?

2025.01.16-ны өдрийн  ЭЗБХ-ны хуралдаан дээр Р.Даваадорж нэр дэвшигчээс Монголбанкны бодлогын хүү гэж юу вэ, ямар сувгаар бодит эдийн засагт нөлөөлдөг вэ гэж асуухад мэдэхгүй байсан. Тухайн үед буруу хариулсан. Монгол банкны бодлогын хүү банк хоорондын зээлийн дундаж хүү гэж хариулсан. Тийм биш шүү, сайн судлаарай. Учир нь та бодлогын хүү дээр тодорхой хэмжээнд дуу хоолойгоо өргөх ёстой юм. Монгол банк, төв банкны онол цаашдаа ямар сувгаар, хэрхэн эдийн засагт нөлөөлдгийг судлаарай гэж хэлмээр байна

2025.01.16-ны өдөр Монголбанкны бодлогын хороо хуралдаад заавал байлгах ёстой төгрөг, валютын нөөцийг хоёр хувиар нэмсэн. Та бүхэн удахгүй томилогдох гэж байгаа учраас энэ шийдвэр нь бодит эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдгийг асууя.

 Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Раднаасэдийн Даваадорж: Монголбанкны бодлогын хүүг мэдэхгүй байсан гэж байна. Үүн дээр буруу хариулсан байж магадгүй. Монголбанк төгрөг, валютын нөөцөө хоёр хувиар нэмэгдүүлсэн гэж байна. Тэгэхээр мөнгөний хатуу бодлогыг баримталж  байна гэж ойлголоо.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Засгийн газар нь хөгжлийн мега төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх гээд төсвөө тэлдэг ч нөгөө талд Монголбанк чөдөрлөөд байж болохгүй. Монголбанк үнийн өсөлт болон валютын ханшийг тогтвортой байлгахын зэрэгцээ Монгол улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих балансыг нь барих чиглэлд ажиллах хэрэгтэй.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 7 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 13 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 13 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 15 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 17 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 17 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27