"Насны хишиг" тэтгэмжид анх удаа хамрагдах ахмадуудыг бүртгэж байна

О.Шүрэнцэцэг
2025/01/17

Ахмад настны тухай хуульд 65 ба түүнээс дээш насны ахмад настанд Цагаан сар болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг” олгохоор хуульчилсан. Энэ онд шинээр "Насны хишиг"-ийн мөнгөн тэтгэмжид хамрагдах 65 нас хүрсэн ахмад настан та ehalamj.mn-ээр, эсвэл Халамжийн мэргэжилтэнд хандан үйлчилгээний хүсэлтээ гаргана. Тодруулбал, 1959 оны долоодугаар сарын 15-наас 1960 оны гуравдугаар сарын 03-ны хооронд төрсөн хүмүүс хамаарах бөгөөд өмнө нь "Насны хишиг" тэтгэмж авч байсан ахмадууд дахин бүртгүүлэх шаардлагагүй. "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах иргэн иргэний үнэмлэхээ авч очихоос гадна өөрийн нэр дээр ашигладаг дансны дугаараа мэдэж байх шаардлагатай.

Бүртгэл хийлгэхдээ заавал өөрийн биеэр очих шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж "Насны хишиг" авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм байна. Мөн "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах иргэний дансны дугаарыг мэдэж байх хэрэгтэй.  Энэ жил хоёрдугаар сарын 28-наас өмнө 65 нас хүрсэн ахмадууд хүсэлтээ гаргаж, насны хишиг авч эхэлнэ. Харин гуравдугаар сарын 03-наас хойш төрсөн, 65 нас хүрч буй ахмадууд наадмын үеэр олгох бүртгэлд хамрагдах юм хэмээн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.


3
angry
0
care
1
haha
2
liked
0
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 7 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 12 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 15 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 17 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 17 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27