Г.Пүрэвдэлгэр: Жагсаал цуглаантай холбоотой 13 гэмт хэрэг бүртгэгдсэн

Б.Нямсүрэн
2025/01/16

ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр мэдээлэл өглөө. Тэрээр “Нэгдүгээр сарын 7-ны өдөр Эрх чөлөөний эвсэл намаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад жагсаал, цуглаан хийх талаар албан бичиг хүргүүлсэн. Уг жагсаалыг холбогдох газар бүртгэсэн. Ингэснээр энэ сарын 11-нд Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулагдсан. Тус өдрөөс хойш жагсаал цуглаантай холбоотой 13 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнҮүнээс гэмт хэргийн шинжтэй долоо, зөрчлийн шинжтэй зургаан гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Жагсаалын үеэр хууль бус үйлдлүүд гарсан. Тухайлбал, иргэдийн хөрөнгийг устгаж гэмтээсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан буюу төрийн тусгай албан хаагчийн биед халдсан. Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарсан. Тиймээс прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Нийтийн хэв журам зөрчсөн. Тухайлбал, Сүхбаатарын талбай болон Төв шуудангийн дөрвөн замын уулзварын замын хөдөлгөөнийг хаасан. Мөн зүй бус үйлдлүүд гаргасан. Энэ мэт бүх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Бусдын эрхийг зөрчих нь хууль бус асуудал" гэв. 



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 13 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 18 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 21 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 23 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 23 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27