УИХ-ын гишүүн Д.Батлут: Төр хяналтаа тавьж чадахгүй юм бол утааг бууруулна гэж мөрөөдөх хэрэггүй

Ж.Булганаа
2024/12/17

Утааг бууруулах чиглэлд  МУ-ын Ерөнхийлөгч үүрэг өгсөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Батлут байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ:

Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад бид 2018 он руу ухарсан мэт санагдаж байна. Зургаан жилийн өмнө 22-ын товчоо руу дөхөхөд л хоолой хорсож, нүд аргадаг, хөмөрсөн тогоо шиг хар утаа хотыг бүрхдэг байлаа. Өнөөдөр яг энэ байдалдаа буцаад ирчихлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий сайдаар ажиллах үедээ утааг бууруулах маш оновчтой бөгөөд үр дүнтэй шийдлийг нэвтрүүлсэн. Шахмал түлшийг нэвтрүүлж эхэлсэн 2019 оны үед агаарын бохирдлын хэмжээ 40-50 хувь буурч Монголчууд бидэнд анх удаа “Утаагүй болно”гэсэн итгэл үнэмшил төрж байлаа. Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн жилүүдэд зөвхөн нийслэлийн төсвөөс 2021 онд 30.9 тэрбум, 2022 онд 34.5 тэрбум, 2023 онд 39.2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Жил ирэх тусам төсөв нэмэгдсэн хэдий ч жил ирэх тусам утаа л нэмэгдлээ.

Утааг 50 хувь бууруулж чадсан У.Хүрэлсүхийн Засгийн Газрын үед ямар байв? Шахмал түлшийг боловсруулах тодорхой стандарттай, түүхий нүүрсээс бүрэн татгалзаж, үүнд төр өөрөө хяналт тавьж чаддаг байлаа. Одоо ямар болов? “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй түлш стандарт шаардлагад нийцэхгүй, чийгшил өндөр, хатаалт стандартдаа хүрэхгүй байгааг удирдлагууд нь хүлээн зөвшөөрчихлөө. Төрийн хяналт, хариуцлага дутуугийн илрэл бол энэ.  Түүхий нүүрс Улаанбаатарын бүх постуудаар чөлөөтэй нэвтэрч байна. Энэ бол бас л төрийн хяналт, хариуцлага дутуугийн илрэл. Шахмал түлш хортой, шахмал түлш угаартуулдаг зэргээр нийгмийн сүлжээнд явж буй сөрөг ойлголтууд нь иргэдийг буцаад түүхий нүүрсээ хэрэглэх, юу дуртайгаа түлэх шийдвэрт хүргэж байна. Энэ бол шахмал түлшийг хэрэглэх зарчмыг буруу мөрдөж, энэ талын мэдээллээр иргэдээ бүрэн хангаж чадаагүйн илрэл.  

Нэмээд Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын байгууллагыг 2023 онд татан буулгасан. Шийдэл гаргах, хяналт тавих, сайжруулах ёстой байгууллагуудаа татан буулгачихаар хэн хяналт тавьж, хэн сайжруулах юм бэ? Энэ бол цэвэр системийн алдаа. Алдаа хаана байгааг бид мэдсээр байж засаж залруулахгүй явсаар байвал хэдэн их наяд төгрөг зүгээр л салхинд хийсэх нь. Өндөр дүнтэй төсөв тавихаасаа урьтаж, эхлээд төрийн хяналтаа сайжруулах хэрэгтэй. Энэ утаа гэнэт үүссэн зүйл биш, “Хяналт сул, Хариуцлагагүйн утаа” гэлээ. Тэрээр өөрийн санаачилсан “Эрдэнэт”ШУТП-аараа дамжуулан  малын өөх тос, хаягдал цаасыг ашиглан утаагүй, шаталт сайтай түлшийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэх туршилтыг Эрдэнэт хотдоо хийж буй юм. 


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 20 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 20 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19