ХЗДХ-ИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

О.Шүрэнцэцэг
2024/11/06

Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Л.Батмөнх, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Г.Болормаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл нар өнөөдөр /2024.11.06/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, алба хаагчидтай уулзалт хийснээс гадна зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавьж буй Цахим хяналт, удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд байгууллагын бодлого, үйл ажиллагаа, албаны онцлог, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хорих ял эдлүүлэх ажиллагаа, хоригдогсдын эрхийг хангах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлийг дэлхий нийтийн жишиг, стандартад нийцүүлэн илүү боловсронгуй болгох;
Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход иргэн, захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарцын шийдлийн талаар алба хаагчдаас санал авч, хуульд тусгах ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн юм.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, 2025 онд багтаан батлуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл өглөө. Тус хуулийг шинэчлэн батлуулснаар хүмүүжигчдийн 80 хувийг байнгын цалинтай ажлын байраар хангах, хорих ангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт 60 болон түүнээс дээш хувьд хүрэх, байгууллагын дотоод орлого сайжран, алба хаагчдын нийгмийн баталгаа бэхжинэ гэдгийг онцоллоо.

Цаашид алба хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч, шинэ залуу боловсон хүчнээр эгнээгээ бэхжүүлэх, байгууллагын соёлын төлөвшилд анхаарах шаардлагатай байгааг мөн дурдлаа. Энэ хүрээнд ялангуяа орон нутаг дахь хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдын хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Монгол Улсын төрийн цэргийн ууган байгууллагуудын нэг, 103 жилийн түүхтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүн эх орныхоо дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгааг дурдаад, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.








0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна 2 цагийн өмнө
Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна 3 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь 5 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна 5 цагийн өмнө
Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно 5 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 18 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 23 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа Өчигдөр
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ Өчигдөр
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав Өчигдөр
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 2025/07/08
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 2025/07/08
ЭМГЭНЭЛ 2025/07/08