Э.Батшугар: “Төр өөрт байгаа мэдээллээ иргэн, аж ахуйн нэгжээс шаардахгүй" байх хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

Ж.Булганаа
2024/12/11

2025.12.09-ний өдрийн “Инновац, цахим бодлогын байнгын хороо”-ны хурлаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт” өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүн Э.Батшугар дараах саналыг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд маш чухал заалт орсон. Төр өөрт байгаа мэдээллээ иргэн, аж ахуйн нэгжээс шаардахгүй гэж заасан боловч бодит амьдрал дээр хэрэгжилт хангалтгүй байна. Жишээлбэл: нэг иргэн тэтгэвэрт гарахдаа олон төрийн байгууллагууд руу явуулдаг. Гэтэл Дан, Хур системээр дамжуулж төр өөрт байгаа мэдээллээ бусад агентлаг, Засгийн газрын яамдаас татаж авна гэсэн ч хэрэгжихгүй байгаа нь  хүнд суртал дагуулж байна.

Хоёрдугаарт, энэ оны нэгдүгээр сард батлагдсан тогтоолд “Хурдан” платформыг сум, хороо бүрд байгуулахаар болсон. Ингэснээр Монгол улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа заавал нэг цэгийн үйлчилгээний газарт очихгүйгээр өөрт хамгийн ойрхон байрлах хорооны байрнаас төрийн үйлчилгээ авах боломж нээгдэнэ. Энэ ажлын хэрэгжилт ямар түвшинд явж байгаа вэ?

Гуравдугаарт, энэ онд дижитал шилжилтийг дэмжиж, хүнд суртлыг арилгах зорилготойгоор 109 хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Өнөөдөр И монголиа хэрэгжиж эхэлснээр 1,2 их наяд төгрөгийн эдийн засгийн хэмнэлтийг хийсэн. “И монголиа” иргэнд зориулсан платформ, Үүнтэй адил бизнес эрхлэгчдэд зориулсан “И бизнес” гэх  платформ бий. Жишээлбэл: Иргэн Компани байгуулахаар бол компьютерынхаа ард сууж байгаад нэрээ улсын бүртгэлээс цахимаар аваад, банкны дансаа цахимаар нээчихнэ, тамгаа хүртэл цахимаар захиалах эрх зүйн боломжийг бий болгосон. Энэ платформын хэрэгжилт ямар түвшинд явж байна вэ?

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү: УИХ-ын гишүүн Э.Батшугар монгол улсыг дижитал шилжилт хийгдэхэд шаардлагатай чухал зүйлсийг хэллээ. Өнөөдрийн байдлаар төрийн байгууллагууд цаасан дээрх мэдээллүүдээ цахим болгосон ч хоорондоо солилцох тал дээр удаашралтай байна. Шүүхийн шинжтэй буюу хууль хяналтын байгууллагууд тодорхой журмуудыг шинэчилснээр цаасаар биш цахимаар лавлагаануудыг авдаг болно. Тэгэхээр өнгөрсөн онд батлагдсан хуулиудыг дагаад журмуудыг өөрчлөх шаардлагатай. Энэ ажлыг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахаар ажиллаж байна.

-         Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтраад бизнесийн байгууллагатай хамтраад аж ахуй эрхлэгчдийг цахимжуулна.

-         Сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймаг сумдын багуудад сүлжээ оруулах ажилд хувийн хэвшлийн компаниуд оролцохоо больсон. Учир нь нэгэнт цөөхөн айлтай учраас эдийн засгийн ашиг багатай гэж үзсэн. 

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар: Монгол Улсын Их хурлаас 2024.01.12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хууль батлагдсантай холбоотойгоор орон нутгийн хэмжээнд 256, нийслэлийн хэмжээнд 103 цэгт “Хурдан систем” ажиллаж байна.  СХД-т энэ сардаа багтааж тус цэгийг байрлуулахаар ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 20 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 20 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 22 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ Өчигдөр
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ Өчигдөр
Улаанбаатарт 29 градус дулаан байна Өчигдөр
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2025/06/19
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 2025/06/19