Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хүндэтгэн хамгаалдаг илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээцгээе

Ц.Цэрэнбадам
2024/12/10

Монголын нийт ард иргэддээ Олон улсын Хүний эрхийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Нэгдсэн Үндэстний байгууллага 1948 онд Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг баталж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ныг Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн.

Энэ жил Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн хорооноос “Бидний эрх, бидний ирээдүй, яг одоо” уриа дэвшүүлж, залуучуудыг эрхийнхээ төлөө оролцоогоо нэмэгдүүлэх, ирээдүйнхээ төлөө одооноос үйлдэл хийхийг уриалсан.

Хүний эрх хангагдсан газар шударга ёс тогтоно. Тэгвэл нийгэмд шударга ёсыг тогтооход хууль тогтоомж нь хүн төвтэй байж, эрх зүйн орчин нь иргэндээ ээлтэй байхаас эхлэх ёстой.

Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний зорилгод хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр тусгасан юм.

Мөн манай улс хүний эрхийг хангахад залуусыг идэвхтэй оролцохыг уриалсан дээрх аянд нэгдэж,  үйл ажиллагаагаа “Бидний эрх, бидний ирээдүй сургагч багш”-ийн хөтөлбөрөөр эхлүүлэн их, дээд сургуулийн 100 оюутан залуусыг хүний эрхийн хамгаалагчаар бэлтгэж байна. Залуучууд маань хүний эрхийн талаар сурсан мэдлэгээ бусдад түгээх нөлөөллийн аян өрнүүлж, Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр II төслийг орон даяар хэлэлцүүлэн, иргэдийн санал бодлыг бодитоор тусгасан хөтөлбөр болгох юм.

Хүний эрх, эрх чөлөөний талаар цаасан дээр тунхаг, уриа лоозон төдий биш, бодит үйл хэрэг болгох, эрхээ мэддэг, шаарддаг, хамгаалдаг  иргэдтэй  улс болоход хүний эрхийг хамгаалагч залуусын  оролцоо, хувь нэмэр, санаачилга маш чухал юм. Иймд хүн бүрийг, тэр дундаа залуусыг эрхийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө яг одооноос үйлдэл хийж, үзэл бодлоо илэрхийлж, бодлогын шийдэлд оролцоогоо нэмэгдүүлэн нийгэмд тогтвортой хөгжил, эерэг өөрчлөлт бий болгохыг уриалж байна.

Монгол Улсын иргэн бүр эрхээ мэддэг, хамгаалдаг, шаарддаг, төр нь үүргээ ухамсарлаж, иргэдийнхээ эрхийг хүндэтгэн хамгаалдаг илүү сайхан нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээцгээе.

                            МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН

2024.12.10 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 43 минутын өмнө
Нийслэлд +35 градус дулаан 52 минутын өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна 22 цагийн өмнө
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон 23 цагийн өмнө
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ Өчигдөр
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19