Ж.Батсуурь: 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна

О.Шүрэнцэцэг
2024/09/18

Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь ирэх дөрвөн жилд 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэлээ. Тэрбээр “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдахад 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан. Энэхүү төслүүдийн ихэнх нь Улаанбаатар  хот, Шинэ зуун мод хоттой холбоотой төслүүд байгаа. Агаарын бохирдол, түгжрэл зэрэг олон жилийн ужгирсан асуудлыг энэ цагаас зогсоон, Улаанбаатар хотыг олон тулгууртай болгож хөгжүүлэх суурь нь нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө юм.

Ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг 1.2 их наяд төгрөгт хүргэнэ. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр 600 орчим тэрбум төгрөг орж ирдэг, мөн үүн дээр Үндэсний баялгийн сангаар дамжуулан 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар тусгасан. Ипотекийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр нийлүүлэлт ихэснэ гэсэн үг.  Ингэхээр орлого тодорхой иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болох бололцоо нь нээгдэнэ. Ипотекийн зээлийг амины орон сууц барих иргэдэд ч олгоно. Суманд амьдардаг иргэн, аймагт амьдардаг иргэн, хотод амьдардаг иргэний амьдралын чанарыг ойртуулахын төлөө бүх боломжийг бүрдүүлж ажиллана.

Бид 150 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 20 минутын өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 36 минутын өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 46 минутын өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 50 минутын өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 1 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 17 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 17 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 19 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 19 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 19 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 21 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 21 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 22 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 22 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа Өчигдөр
Улаанбаатарт 32 градус дулаан байна Өчигдөр
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр