“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь шүүхийн процесс нээлттэй бус байгаад санаа зовниж байна

Б.Нямхүү
2024/11/07

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас “Монгол Улс хорих ял шийтгүүлсэн сэтгүүлчийн давж заалдах шатны шүүх хуралдааныг хаалттай явуулах нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах ноцтой үр дагавартай гэж мэдээлжээ.

Энэ онд хорих ял шийтгүүлсэн Монголын сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал болохтой холбогдуулан “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь шүүхийн процесс нээлттэй бус байгаад санаа зовниж байна. Хаалттай явагдах уг шүүх хуралдаан нь Монголд хэвлэлийн эрх чөлөөг асар ихээр хөсөрдүүлэх эрсдэл авчрах аюултай жишиг тогтооно.

Арваннэгдүгээр сарын 7-ны өдөр товлогдсон Zarig.mn мэдээллийн сайтын Ерөнхий редактор Нарангийн Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч 11 дүгээр сарын 5-ны өдөр олон нийтэд мэдэгдсэн.

Өнгөрсөн долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хаалттай хуралдаж, сэтгүүлчид 4 жил 9 сарын хорих ял оноосон. Н.Өнөрцэцэгийг "татвар төлөхөөс зайлсхийсэн", "хувь хүний нууцыг задруулсан", "төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан", "мөнгө угаасан", "илт худал мэдээлэл тараасан" гэх 5 зүйл ангиар буруутгасан. Тус шүүхээс шүүх хуралдааныг хаалттай явуулсан үндэслэлээ үндэсний аюулгүй байдал болон бага насны хүүхдийн эмзэг мэдээллийг хамгаалах үүднээс хэмээн тайлбарласан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх аливаа мэдээллийг бүрэн хааж байгаа нь түгшүүр төрүүлж байна.

Монголын иргэний нийгмийн байгууллагууд сэтгүүлчид холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн үйл явцыг ихээхэн шүүмжилж, сэтгүүлчийг буруутгаж байгаа үндэслэл нь ноцтой хэдий ч шүүх хуралдааныг хаалттай явуулсанд түгшиж буйгаа илэрхийлсэн. Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын хамтарсан мэдэгдэлд, энэхүү шийдвэр нь ил тод, нээлттэй хэмээх шүүхийн зарчимд харшилж, улмаар “хэвлэл мэдээллийн салбарынханд үйл явцыг урьдчилан таамаглах боломжгүй болох, айлган сүрдүүлэлтийг тулган хүлээлгэх, сэтгүүлчдэд өөрийн цензурыг бий болгох” үр дагавар авчирна гэж мэдэгджээ.

“Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэрийдлээр шүүх хуралдааныг хаалттай явуулж, сэтгүүлчид 5 шахам жилийн хорих ял оноосон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Монголын сэтгүүлчдийг олон нийтийн ашигт нийцсэн сэдвээр эрэн сурвалжлахаас эмээхэд хүргэж болзошгүй аюултай жишиг тогтоож байна. Тус хэргийг хянан хэлэлцэх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж, шүүх хуралдааныг ил тод, олон нийтэд аль болох нээлттэй явуулахыг уриалж байна.

Ази, Номхон Далайн асуудал хариуцсан Товчооны дарга Седрик Алвиани:

Н.Өнөрцэцэг нь Монголын төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэрэг, мөнгө угаасан үйлдлийг эрэн сурвалжилж, илчилснээрээ олонд танигдсан. RSF-т байгаа мэдээллээр, сэтгүүлч үүнийхээ төлөө нэр төр гутаасан гэх хэргээр 16 удаа шалгагдаж байв. Өнөрцэцэгт анх эрүүгийн хэрэг үүсгэхдээ олон нийтийн сүлжээнд шүүхийн үйл ажиллагааг шүүмжилсний төлөө “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт буруутгасан ба улмаар түүнийг хүнд гэмт хэргээр ялласан. Сэтгүүлчийг 2023 оны арванхоёрдугаар сард баривчлан саатуулж, хоёр сар гаруй хугацаанд цагдан хорьсоны дараа суллаж, хорих анги руу явуулах хүртэл гэрийн хорионд байлгасан.

Монгол Улсын Засгийн газар ардчиллын үнэт зүйлсийг сахих үүрэг амлалт өгсөн боловч тус улсад хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал доройтсоор байна. 2024 оны тавдугаар сард сэтгүүлч Аюурзанын Баярмааг баривчлан саатуулж, улмаар Шадар сайд асан, одоогийн УИХ-ын гишүүний хууль бус шинжтэй үйлдлийг илчилсэнтэй холбогдуулан яллагдагчаар татсан.

Монгол Улс 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 109-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2020 оноос хойш 36 байраар эрчимтэй ухарсан үзүүлэлттэй байна. Сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх нь түгээмэл үзэгдэл болж, хэвлэл мэдээллийн төвлөрөл өрнөж, улс төрийн эрх мэдэлтнүүдийн дарамт шахалт, авлига хээл хахууль нэмэгдэж буй нь тус улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг “хүнд” гэсэн ангилалд тооцогдоход хүргэж байна.


5
angry
0
care
4
haha
10
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна 1 цагийн өмнө
Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна 3 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь 4 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна 4 цагийн өмнө
Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно 4 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 17 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 17 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 23 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 23 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ Өчигдөр
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав Өчигдөр
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 2025/07/08
ЭМГЭНЭЛ 2025/07/08