​Норвеги улс цахилгаан автомашинд зориулсан дэлхийн анхны wireless цэнэглэгчтэй замыг нээлээ

Б.Нямхүү
2024/10/21

Норвеги улс цахилгаан автомашинд зориулсан дэлхийн анхны wireless цэнэглэгчтэй замыг Тронхейм хотод нээлээ. Electreon Wireless компанийн хийж гүйцэтгэсэн энэ шинэлэг төсөл нь автомашиныг тасралтгүй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй болгох зорилготой. Утасгүй цэнэглэгч зам нь 100 метрийн урттай тусгай зэс ороомогтой байх бөгөөд эдгээр нь тохирох хүлээн авагчаар тоноглогдсон цахилгаан автомашиныг цэнэглэх үүрэгтэй. Машин хөдөлж байх үед болон зогссон үед хоёуланд нь цэнэглэх чадвартай.

Туршилтын үе шат нэг жил орчим үргэлжлэх тооцоололтой байна. Одоогоор Yutong-оос гурван цахилгаан автобус, Higer-ээс нэг цахилгаан автобус оролцож байна.


Норвегийн засгийн газар уг төслийг 22.4 сая норвеги крон (ойролцоогоор 2.12 сая ам. доллар)-оор санхүүжүүлэх шийдвэр гаргасан.

Бензин хөдөлгүүртэй автомашины тооноос давсан цахилгаан автомашинтай дэлхийн анхны улс Норвеги бөгөөд тус улсад 2.8 сая автомашин бүртгэлтэй байдгаас 753,905 нь бензин хөдөлгүүртэй, харин 754,303 нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин байдаг ажээ.

Эх сурвалж: CNBC Mongolia



0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тайга фестиваль 2025” Хөвсгөлд болно — Байгалийн цэнгэг агаар, тунгалаг нуурын эрэгт “Хөвсгөл Тайга” жуулчны бааз та бүхнийг урьж байна 47 минутын өмнө
Түймрийн голомтод 406 хүн унтраах ажиллагааг зохион байгуулж байна 2 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь 3 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна 3 цагийн өмнө
Улаанбаатар хотод бага зэргийн бороо орно 3 цагийн өмнө
Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цагийн өмнө
Хонгор нутгаас Монгол Улсын гавьяат багш төрлөө 16 цагийн өмнө
Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг монгол улсын их хуралд танилцууллаа 22 цагийн өмнө
​ Төрийн дээд одон медаль, зам тээврийн салбарын шагнал гардууллаа 23 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ Өчигдөр
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав Өчигдөр
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ Өчигдөр
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” Өчигдөр
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү Өчигдөр
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ 2025/07/08