“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫГ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА


Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа нэгж болох "Чингис Хаан" Олон улсын нисэх буудал /ОУНБ/ байгуулагдсаны түүхт 60 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Улсдаа хамгийн томд тооцогдох, хөх тэнгэрийн үүд хаалга гэдгээрээ онцлог тус байгуулагын 60 жилийн түүхэн ололт, амжилтыг төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"- гоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дэд дарга Б.Нэргүй өнөөдөр гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ЗТХ-ийн сайд Д.Ганбат, Дэд сайд Б.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Тэргүүн дэд дарга Б.Алтанцом, Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны дарга С.Манлай, "Чингис Хаан" ОУНБ-ын захирал Д.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүс, нисэх буудлын хамт олон оролцож ёслол төгөлдөр хүлээн авсан юм.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор анх "Буянт-Ухаа" нэртэй нисэх онгоцны төв буудал 1957 оны 2-р сарын 22-ний өдөр байгуулагдаж байсан түүхтэй. Тус тогтоолд дурьдсанаар "Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах яамны дэргэд БНМАУ-ын Агаарын харилцааны газрыг байгуулж, тус улсын гадаад, дотоодын агаарын харилцааг эрхлүүлсүгэй" гэж заасан байв. Мөн Сайд нарын зөвлөлийн 1957 оны тогтоолд олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбогдох тулгуур салбар болохыг нотлон тэмдэглэж байжээ.

Эдүгээ "Чингис Хаан" ОУНБ нь тусгай зориулалтын барилга байгууламж, тоноглол, машин механизм, үйлчилгээний хувьд олон улсын болон үндэсний стандарт, шаардлагад нийцсэн, гааль, хилийн шалган нэвтрүүлэх, эрүүл ахуй, мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт бүхий 24 цагийн үйл ажиллагаатай Монгол Улсын агаарын боомт байдлаар ашиглагддаг юм. "Чингис Хаан" ОУНБ нь 1986 онд цагт 500 зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий нисэх буудал байсан бол өнөөдөр ИНЕГ-аас баталсан шинэ бүтцийн дагуу 17 нэгж, 700 гаруй ажилтан, албан хаагчтай, цагт 1200 хүнд үйлчлэх хүчин чадалтай, 24 цагийн үйлчилгээтэй орчин үеийн нисэх буудал болон өргөжиж өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна. Агаарын тээвэрлэгч гадаадын 5, дотоодын 3, бусад 7 гээд нийт 15 байгууллагатай гэрээгээр хамтран ажилладаг. Эдгээр агаарын тээвэрлэгч компаниуд өнөөдрийн байдлаар Москва, Сөүл, Берлин, Стамбул зэрэг Олон улсын тогтмол 13 чиглэлд, Дубай, Бангкок, Дели, Хошимин зэрэг захиалгат 9 чиглэлд, нийт 22 чиглэлд, мөн орон нутгийн тогтмол 9 чиглэлд "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэж байна. Байгуулагдсанаас хойш нисэх буудлаар зорчсон зорчигчдын тоо тасралтгүй өссөөр 2013 онд 1 сая зорчигч даваад байгаа юм. Мөн "Чингис Хаан олон улсын нисэх буудал"-аар жилд дунджаар 12'500 нислэг үйлдэгдэж, дотоодын болон олон улсаас нийт 1'009'000 гаруй зорчигч зорчиж, ойролцоогоор 5520 тонн ачаа, шуудан зөөвөрлөж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 4 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 6 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 8 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 8 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 10 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 10 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 10 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 11 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 11 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 11 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр