ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг 461-р ангид цагдан хорьжээ

Н.Сумъяасүрэн
2024/09/17

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшин нар эмнэлгүүдээс хахууль авч хуурамч бичиг баримт бүрдүүлж ЭМД-ын сангаас завшсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан  АТГ-аас баривчилж, улмаар цагдан хорьжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар эмнэлгүүдээс хахууль авч, эрүүл мэндийн даатгалын бичилтийг хуурамчаар үйлдэж байсан гэх мэдээлэл байна. 

Тэрбээр, 2020 оноос хойш тус газрын даргаар ажиллаж байгаа юм. 

Тус газрын хэвлэлийн төлөөлөгч өөрийн цахим хуудсанд оруулсан мэдээлэлдээ “Нийгмийн сүлжээнд явж байгаа мэдээллийн талаар тайлбар өгье. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ шалгагдлаа гэдэг нь гэм буруутай гэсэн үг биш. Ажил хариуцаж байгаа, байгууллага удирдаж, зовлон жаргал үүрч яваа хүний давдаг л даваа.

Удахгүй үнэн мөн нь гарч ирэх болохоор бүгдээрээ нэмж хачирлалгүй өөрсдийн өнцөгөөс дүгнэлт гаргаж, хувь хүний нэр хүндэд халдахгүй байхыг та бүхнээсээ хүсье. Ер нь бол Л.Бямбасүрэн даргадаа итгэж байгаа. Хууль зөрчих, итгэл алдах хүн бишээ” гэжээ.


3
angry
1
care
12
haha
4
liked
2
love
4
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 18 минутын өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 29 минутын өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 32 минутын өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 43 минутын өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 58 минутын өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 1 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 17 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 17 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 18 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 18 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 19 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 21 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 21 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 21 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 22 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа Өчигдөр
Улаанбаатарт 32 градус дулаан байна Өчигдөр
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ Өчигдөр