Д.УУГАНБААТАРЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД САНАА ЗОВЖ БУЙГАА ХЭЛЛЭЭ


Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Ш.Болорсүх өчигдөр 20.00 цаг орчимд Эрүүгийн цагдаагийн газрын үүдэнд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энд “АН-ын зарим гишүүнийг баривчилсан" хэмээн зар түгээсэн Л.Мөнхбаясгалангийн мэдээллийн дагуу хэвлэлийнхэн цугларсан байв. Харин албаныхан мэдээлэл өгөхдөө хэрэг явдал арай өөрөөр өрнөж байгааг дамжууллаа.

Нэгдүгээр зэрэглэлийн Төрийн тусгай хамгаалалтад байдаг УИХ-ын дарга М.Энхболдын хувийн болон албаны мэдээллүүд алдагдаж байгаа тул ТТХ-ын газрынхан Цагдаагийн байгууллагад хандсан юм байна. Цагдаагийн байгууллага энэ мэдээллийн мөрөөр ажиллаж УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Даваасүрэнгийн Ууганбаатар гэдэг хүнийг дээрх мэдээллүүдийг задалсан хэмээн үзсэн аж.

Гэвч Д.Ууганбаатар нь хамгийн сүүлд УИХ-ын экс дарга Зандаахүүгийн Энхболдтой 07 сарын 4-ны 10.00 цагийн үед холбоо барьснаасаа хойш сураггүй болжээ. Түүний унаж явсан, өөрийнх нь эзэмшлийн 96-90 УНЛ улсын дугаартай, мөнгөлөг өнгийн автомашин өчигдөр 15.00 цаг орчимд Баянгол зочид буудлын хашаа руу орж зогссоноосоо хойш хөдлөөгүйг Замын цагдаагийн газрын камер тогтоосон байна. ТТХГ-ынханд Цагдаагийн байгууллага ийм мэдээлэл өгчээ. Харин ТТХГ-ынхан Төрийн 1 зэргийн хамгаалалтад байдаг хүний алба, амины мэдээллийг тээж яваа учраас Д.Ууганбаатарын эрүүл мэнд, амь насанд санаа зовж байна гэж хэвлэлийнхэнд мэдэгдэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 7 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 7 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 9 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 9 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 10 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 11 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 11 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 12 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 12 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 12 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр