Бид хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээхийн тулд дараа дараагийн төсөл хөтөлбөрүүдээ чиглүүлнэ

Ц.Цэрэнбадам
2024/09/09

Улаанбаатар хотод хүүхдийн эрх зөрчигдөж байгаа бөгөөд наад захын амьдрах орчноос эхлээд хүүхдийн эрхэд ноцтой халдаж байгаа зөрчлүүд олон байгаа юм. Тиймээс Ардчилсан намаас хүүхдийн хөгжилд анхаарч, хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхтэй холбоотой өнөөдөр мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛАН:

-Ардчилсан нам хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Тийм ч учраас энэ удаа хүүхдэд ээлтэй бодлого шийдвэрт тулгуурлаж, Нийслэлийн АН-аас дэвшүүлж байгаа Есдүгээр сарын 1 хууль тогтоомжийн төслийг дэмжиж ажиллахаар болж байна.

Ингэснээр бид юунд зорьж байна вэ? гэхээр Монгол Улс тэр дундаа Улаанбаатарыг хүүхдэд ээлтэй хот болгон хөгжүүлэх, хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлэх юм.

Энэ хүрээнд бид эхний ээлжинд дээрх хуулийн төслийг дэмжиж байгаа. Хуулийн хүрээнд Монголын хүүхэд багачуудад урлаг, спортын боловсрол олгох, үүнийг дэмжих чиглэлд анхаарч, энэ хуулийн төсөлдөө тусгаж, боловсруулж ажиллаж байна. Бид хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээхийн тулд дараа дараагийн төсөл хөтөлбөрүүдээ чиглүүлж ажиллана.

УИХ-ын гишүүн Л.МӨНХБАЯСГАЛАН:

-Есдүгээр сарын 1 хүүхэд хөгжлийн тухай хуулийг Нийслэлийн Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон АН-ын гишүүдэд үүрэг болгосон. Энэ тухай бид бүлгийн хуралдаанд анхны танилцуулгыг өнөөдөр хийж, бүлгийн гишүүд нийтээрээ дэмжсэн. D parliament цахим хуудсаар санал авч эхэлсэн. Энэ ямар учиртай юм бэ гэхээр, 2024 оны эхний долоон сарын байдлаар хүүхдийн оролцсон гэмт хэрэг, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөтэй эм хэрэглэсэн, амиа хорлох оролдлого хийсэн тохиолдлууд өнгөрсөн жилээс өссөн байна. Монгол улсад нийт 1.3 сая хүүхэд бий. Гэмт хэрэгт холбогдсон нийт хүүхдүүдийн 63 хувь нь Улаанбаатарт байна.

10 хүүхэд тутмын долоо нь чөлөөт цаг өнгөрүүлэх газар байхгүй гэх хариултыг судалгааны хүрээнд өгсөн байна. Тэгэхээр АН-аас санаачилж байгаа хүүхэд хөгжлийн тухай хууль нь энэ чиглэлд буюу чөлөөт цаг, хөгжил рүү чиглэж байгаа.

Бид хуулийн төслөө яаралтай боогоод УИХ-ын намрын чуулганаар батлуулах хэрэгтэй. Энэ хуулийн төслийн судалгаанд Европын нийт есөн орноор ажлын хэсгийнхэн явсан. Бид өнгөрсөн 34 жил хүүхдийг орхисон. Тэгэхээр одоо бид үүнийг засч залруулах шаардлагатай.



0
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 13 минутын өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 29 минутын өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 40 минутын өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 43 минутын өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 54 минутын өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 1 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 17 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 17 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 18 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 19 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 19 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 21 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 21 цагийн өмнө
БҮТ: Элсэлтийн шалгалтын даалгавар огт задраагүй 21 цагийн өмнө
Монголын сагсан бөмбөг дэлхийд гялалзав 22 цагийн өмнө
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа Өчигдөр
Улаанбаатарт 32 градус дулаан байна Өчигдөр
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо Өчигдөр