СУУРЬ ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ХУУЛЬЧ ШҮҮГЧИЙН СУЛ ОРОН ТООНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ЭРХТЭЙ БОЛЛОО


Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 103 дугаар зарлигаар "Шүүгчийг сонгон шалгаруулах журам" шинээр батлагдлаа.

Шүүгчээр ажиллах хүсэлтэй хуульчид "шүүгчийн суурь шалгалт"-д тэнцсэн тохиолдолд сонгон шалгаруулалт зарласан "шүүгчийн сул орон тоо"-нд нэрээ дэвшүүлэх эрхтэй боллоо.

Суурь шалгалт жилд хоёр удаа зохион байгуулагдах бөгөөд "Ерөнхий", "Тусгай" ангиллын шалгалтуудаас бүрдэнэ. Суурь шалгалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавигдах Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан болзол, шаардлага хангасан шалгалтад оролцох үедээ шүүгчээр ажиллаагүй хуульчид оролцоно.

"Ерөнхий" шалгалтаар нэр дэвшигчийн мэдлэг, ур чадварыг харин "Тусгай" шалгалтаар ёс зүй, зан төлвийг шалгана. "Ерөнхий" шалгалт нийт 60 оноо бөгөөд үүнээс 60 хувь буюу 36 оноо авсан нэр дэвшигч "Тусгай" шалгалтад оролцох эрхтэй болно. "Ерөнхий" болон "Тусгай" шалгалтын нийлбэр 100 онооноос 70 хувьтай тэнцэх оноо авсан тохиолдолд суурь шалгалтад тэнцэх юм.

Суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигч 24 багц цагийн "Бэлтгэл сургалт"-д бүрэн хамрагдсан тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад оролцоно.

Та шинээр батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам"-тай www.legalinfo.mn хаягаар орж танилцана уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 6 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 7 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 8 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 9 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 9 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 11 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 11 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 11 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 12 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 12 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 12 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр