Тодруулга: АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчид гарын үсгээрээ намаа боомилсон уу?

Н.Мижидмаа
Өчигдөр

УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох нам, эвслүүд СЕХ-нд нэр дэвшигчдийнхээ нэрсийг өнөөдөр /2024.05.25/ 00.00 цагаас өмнө хүргүүлэх ёстой.

Ардчилсан намын СЕХ-нд хүргэсэн ҮБХ-ны тогтоолд таван хүний гарын үсэг зурагдаагүй гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал, ҮБХ-ны тэргүүлэгчид болох Ж.Баярмаа, Б.Гарамгайбаатар, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, П.Алтан-Од нар тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулах ёстой ч зурагдаагүй гэх мэдээлэл бий.

Уг асуудлын хүрээнд ҮБХ-ны таван тэргүүлэгчийн нэг болох П.Алтан-Одоос тодруулахад " Өчигдөр манай намын ҮБХ-ны тэргүүлэгч нар хуралдсан. Надад эрүүл мэндийн бага зэргийн шалтгаан байсан учраас тогтоолд түрүүлж гарын үсгээ зурчихаад хурлаас түрүүлээд гарсан. Нэр дэвшигчдийн нэрсийг хольж сольсон асуудал байхгүй. Өмнө нь батлагдсан нэрсээрээ л байгаа. Би ямар ч байсан хуралд оролцоод нэрсийг дэмжиж тогтоолд гарын үсгээ зурсан. Хуулийн хугацаатай учраас тогтоолоо албажуулах ёстой. Тиймээс гарын үсгээ зурсан. 

Мөн бид уг асуудлаар АН-ын генсек Э.Одбаяраас тодруулах гэсэн боловч тайлбар хэлэлгүй утсаа тасалсан юм. Мөн УИХ-ын гишүүн АН-ын ҮБХ-ны тэргүүлэгч О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нараас тодруулах гэсэн боловч тайлбар өгөхийг хүссэнгүй.

АН-ын ҮБХ-ны таван тэргүүлэгч гарын үсгээрээ намаа боомилсон эсэх нь СЕХ-ны мэдээллээс ил болох юм.


0
angry
1
care
6
haha
3
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.82
2 цагийн өмнө
0
0
АН л биш бол бусдыг дэмжих хэрэгтэй шүү.Гэдсэндээ хөлөө жийлцсэн хамгийн увайгүй нам шүү.Сонгуульд ялахаараа улс орныг дампууруулна луйвардах гэж оролдоно эрдэнэт хөтөл багануур гээд ард түмэн мэдэх байлгүй дээ.Одоо ялвал монголыг зарах гээд бэлдчихсэн байгаа нам шүү.Яахав ялагдахаараа байнга гоншигнодо г.Гоншигно
Хариулах
202.55.188.82
2 цагийн өмнө
0
0
Ялагдахаараа байнга гоншигнодог АН энэ удаа ч гэсэн гонгинох хэрэг гарах нь дээ хахаха
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
6 цагийн өмнө
2
0
Ан өөрсдөө өөрсдийгөө намнасан унасан ч уйлахгүй байлгүй
Хариулах
2406:2d40:33e9:c210:99d:936d:e726:7d61
7 цагийн өмнө
0
0
МАН ыг гэр бүлээрээ дэмжихгүй Нүүрс ялангуяа Боловсролын зээлийн сан Ногоон автобус Л.Оюунэрдэнэийн дээрэнгүй авир төрх жагсаал хийж цалингаа нэмүүлье гэсэн ердөө дүүргийн эмч нарыг яалаа төрийн ордонд хутга түрийндээ хийсэн зэрлэг гаруудыг ямар таван нөхөр дагуулж орлоо. 17 чингэлэг спиртийн оросын хүргэнг дэмжинэ гэж үү БЗС авсан зээлээ Лу .Гантөмөр буцаан өгөхийн их хүлээсэн
Хариулах
202.179.24.171
2024/05/27
0
0
Оое. ямар аймаар мэдэгдэл вэ? Танай гэр бүлээс бол монголчуудын сонголт талаар болох юм биз дээ. Ухаан чинь богинохон байна.
Хариулах
202.55.188.82
2 цагийн өмнө
0
0
Ганц танай гэр бүлээр огт дутахгүй л дээ хахаха
Хариулах
66.181.183.168
8 цагийн өмнө
0
0
МАН аас өөр сонголт үлдсэнгүй дээ 48 нь надад таалагдсан тул энэ хүмүст өгөнө
Хариулах
103.212.162.91
13 цагийн өмнө
0
0
Энэ удаа МАН-аас өөр сонголт хийвэл ард түмэн хожино. Яахав амьдрал нь болоод хулгай дээрэмтэй байх нь байдаг л зүйл гэж бодоод байгаа хүмүүс дахин сонгоно биз.
Хариулах
192.82.92.42
13 цагийн өмнө
0
0
МАН л биш бол хэн ч яахав! Шинжлэх ухаан, МУИС-ийг дампууруулагчид жагссан нь аюултай!!!
Хариулах
2601:1c2:4300:5c70:edac:fe5c:3d88:189
20 цагийн өмнө
0
0
зоригын алуурчингууд хажууд минь л хошгируулаад байж. одоо хууль хүчнийхэн яаж ажиллахыг харах үлдлээ
Хариулах
2407:6400:c000:50f:502e:bcca:b820:94c5
23 цагийн өмнө
0
0
zamiin tender husdag Garamgai gaitmar olon hunii haraal idsendee , ter bas bgaa bol AN .d sn zuil avchirahguiee !
Хариулах
Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 1 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 5 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 9 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 9 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 11 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 11 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 11 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр