Ерөнхий сайдын зөвлөх Ухнаагийн Отгонбаяр зүүн бүст хүч үзнэ

Ц.Цэрэнбадам
2024/05/21

Ерөнхий сайдын зөвлөх Ухнаагийн Отгонбаяр МАН-ын Бага хурлын шийдвэрээр УИХ-ын зургадугаар тойрогт нэр дэвших эрхээ өвөртөлсөн байна. Зүүн бүс дэх УИХ-ын зургадугаар тойрог нь Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгаас бүрдэж буй тойрог юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр нь Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхийн албатай.

УИХ-ын сонгууль бүсчилсэн тойргоор анх удаа явагдах гэж буй нь Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх У.Отгонбаярт давуу тал болж байна. У.Отгонбаяр Монгол Улсын их сургууль төгссөн, улс төр судлаач мэргэжилтэй, Австрали улсад бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Төрийн албанд мэргэжилтнээс эхлэн 10 гаруй жил ажилласан туршлагатай. Эхнэр дөрвөн хүүхэдтэй, 46 настай. Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажилладаг. Ийнхүү Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр ахынхаа УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиудад хамгийн өндөр санал авсан унаган тойрогт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багт өрсөлдөх нь тодорхой боллоо. МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, өөрийнх нь зөвлөх У.Отгонбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, УИХ-ын гишүүн П.Анужин, М банкны захирал Л.Соронзонболд, Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн нар өрсөлдөхөөр боллоо.


7
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:311:aae9:4a0:70fb:d660:9c5
2024/05/23
0
0
Goe ym bolohnee
Хариулах
202.21.120.102
2024/05/22
0
0
Tegkhed Elbegdorjiin neg ch akh duu ni tord ajillaj uzeegui. bolovsrol yos zui zugeer enedees l haragdana
Хариулах
202.9.46.185
2024/05/22
0
0
ЭНЭ ШИМЭГЧИЙН ОХИН НЬ АБУ ДАБИ-Д ЖУДО-Д ХҮЧ ҮЗЭЖ БГАА ГЭХ, ХААНА ОЛИГТОЙ ТЭМЦЭЭН УРАЛДААН, ТӨСӨВ МӨНГӨ ХӨРӨНГӨ БНА ТЭНД МУУСАЙН ХУЛГАЙЧДЫН ХҮҮХДҮҮД ЭЦЭГ ЭХЭЭ ДУУРАЙН ХУМСАЛЖ Л ЯВНА, ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ МУУСАЙН ХҮҮРНҮҮД
Хариулах
202.9.46.185
2024/05/22
0
0
УДМААРАА ХАНАЖ ЦАДАХАА МЭДДЭГГҮЙ МУУСАЙН ХЭНТИЙН БУРИАД ШЭЭСНҮҮД
Хариулах
103.57.92.81
2024/05/22
0
0
Bolio
Хариулах
2405:5700:310:d9ce:c472:5de1:f952:5a7b
2024/05/22
0
0
арай л ичгүүргүй байна даа
Хариулах
104.151.48.42
2024/05/22
0
0
Сда сда сда
Хариулах
2405:5700:301:cd06:9935:fa83:6926:f250
2024/05/21
0
0
Аав нь авгай нь хүү нь хүргэн бэрүүд нь төр лүү шургалдаг цаг юм уу даа хөөрхийс
Хариулах
62.55.205.86
2024/05/21
1
0
Энэ нэг эргүү дагзийг яасан их сурталчилдаг юм бээ, Оюутолгойн шахаагаа больцгоогоорой та нар.
Хариулах
122.201.31.226
2024/05/21
0
0
Ухнын хүүхдүүдийг камерын өмнө шанаадаж унагадаг, гудамны үзүүрт элэгддэг, ждү сангаас дээрэм хийдэг гэх мэтээр л ялгана.
Хариулах
2405:5700:303:97a1:8968:ad27:7ad3:8ec5
2024/05/21
1
0
Ха ха ичихгүй л нэр дэвшинэ гэнэ үү
Хариулах
2a04:ee41:1:326d:2da4:17e7:a2f5:a29a
2024/05/21
0
0
Хувалзууд бүүр улаан цагаандаа гарлаа
Хариулах
Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 8 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 9 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 12 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 15 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 16 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 18 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 18 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 18 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр