126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ  

Ц.Цэрэнбадам
2024/05/02

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд  шинээр нэр дэвших горилогчдыг цувралаар танилцуулж байгаа билээ. НИТХ-ын төлөөлөгч асан, ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан Самданнямын Мөнхчулуун УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээ МАН-ын удирдах зөвлөлд өгч, хяналтын хороо, намын байгууллагуудтайгаа санамж бичиг байгуулжээ.

Тэрээр УИХ-ын сонгуулийн 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт хүч үзэхээр зориг шулуудсан байна.  Мөнхчулуун нь  2016-2020 онд Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д нэр дэвшиж, нэгдүгээр хорооллын иргэдийг төлөөлж байсан туршлагатай нэгэн.Мөн Шадар сайд С.Амарсайханы эсрэг хотын дарга болох санал хураалтад оролцож, ямар хэмжээний улстөрч вэ гэдгээ харуулж явсан удаатай.

 2022-2023 оны хооронд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сараас "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ын дэргэдэх хараат бус Аудитын газрын Ерөнхий аудитороор ажиллаж байгаа юм.

  Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвших тухайгаа "Би хүүхэд байхаасаа л Толгойт, Орбит, 1-р хороолол гээд 40 шахуу жил Сонгинохайрханд амьдарсан байна. Харин СХД-ийн намын хороо, СХД-ийн ЗДТГ-ын газар, СХД-ээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч гээд ажиллаж явахад минь Сонгинохайрханчууд миний тархин дотор 20 гаруй жил амьдарч байгаа юм байна. Одоо би 20 гаруй жил түрээсгүй амьдарсан төлбөрөө Сонгинохайрханчууддаа төлөх цаг болсон байна. Тиймээс Сонгинохайрханчуудаа төлөөлөн УИХ-д нэр дэвших хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд өгч, намын хяналтын хороо, нийслэлийн МАН-ын хороодтой санамж бичиг байгууллаа." хэмээн сошиал хуудастаа оруулжээ.



1
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.132
2024/05/24
0
0
Энэ нэг юмандаа нэг газрын даргын албан тушаал өгчөөч...энэ тэнд ярилцлага өгөөд гомдоод шаагаад байхий. Би дарга байхдаа тэгдэг ингэдэг байлаа гээл улиг болсон яриагаа л ярих юм.
Хариулах
129.205.113.182
2024/05/03
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
2405:5700:300:66b6:48d2:af6e:a6a2:f00f
2024/05/02
1
0
Zuv , demjinee.
Хариулах
Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 1 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 1 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 2 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 3 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 5 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 5 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 6 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 8 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 21 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 22 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр