Австрийн Вена мужийн ИТХ-ын дарга Эрнст Воллерыг хүлээн авч уулзлаа

Ц.Цэрэнбадам
2024/04/29

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Австрийн Вена мужийн ИТХ-ын дарга Эрнст Воллерыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Австри Улсын Өргөмжит Консулын Газраас зохион байгуулсан Венийн вальс цэнгүүнд оролцохоор Улаанбаатарт иржээ. Австри нь гадаад улс оронд зохион байгуулж буй Венийн вальс цэнгүүнд заавал албан ёсны элч төлөөлөгчийг илгээдэг байна. Энэ хүрээнд ноён Эрнст Воллер гадаад улс оронд болсон “Венийн вальс”-ын 100-аад арга хэмжээнд оролцсоноос Улаанбаатарын цэнгүүн хамгийн сайхан байсан хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн энэ арга хэмжээгээр дамжуулан Вена хот бусад хотуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьдог аж. Улмаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Австрийн Вена хотод айлчлал хийхийг албан ёсоор урив.Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан уулзалтын үеэр “Вена мужийн ИТХ-ын дарга Монгол Улсад ирснээрээ цаашид танай хотын иргэд бидний талаар илүү их мэдэх боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Олон зуун жилийн түүхтэй Европын хотуудын дэргэд Улаанбаатар нь залуу хот юм. Байгалийн эрс тэс уур амьсгалтай, нүүдэлчин ахуйтай монголчууд ХХ зууны сүүлийн хагасаас л хотжиж, орчин үеийн байдлаар соёлжиж, мөн үйлдвэржих, хөгжих замдаа орсон бөгөөд энэ явцад тулгардаг сорилтыг мөн давж байна” хэмээсэн юм. Энэ онд “Монгол, Австри Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тохиож байгаа. Хоёр улсын дипломат харилцааны хүрээнд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн сайн туршлагыг мөн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан дурдлаа. Түүнчлэн Улаанбаатар хотод тулгамдаж буй авто замын түгжрэлийг хэрхэн шийдэхээр зорьж байна вэ гэсэн ноён Эрнст Воллерын асуултад тэрбээр “Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд авч үзэн, Улаанбаатарын төвлөрлийг задлах, Хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Мөн Улаанбаатарт олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд хамгийн сүүлд метроны төслийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлаад байна” хэмээгээд, энэ хүрээнд хэрэгжүүлж буй бусад арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 8 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 8 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 9 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 10 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 12 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 12 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 13 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 15 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр