Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө

М.Төгөлдөр
2024/04/28

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Шударга сонгууль болох болтугай”

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нар болон намын бусад удирдлагууд УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө. /2024.04.28/

Төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Ардчилсан нам энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг ЕНБД Э.Одбаяр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранд албан ёсоор гардуулан өглөө.
Мөн тэрбээр Ардчилсан нам УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд хуулиа сахин, шударгаар өрсөлдөнө, та бүхэн сонгуулийг шударга зохион байгуулаарай гэж хүссэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа нам, эвсэл, нэр дэвшигчидтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлээд амжилт хүсэв.
Харин Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Энэ удаагийн сонгууль их хүнд сонгууль болох нь тодорхой болж байна.

Энэ нь та бүгдэд хэцүү байх ч туршлагатай баг хамт олон учир сайн зохион байгуулна гэж итгэж байна. Шударга сонгууль болох болтугай” хэмээн СЕХ-ны хамт олонд ажлын амжилт хүссэн юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

Ардчилсан нам 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ сонгон шалгаруулах журам баталсан. Уг журамд инженер, багш, эмч, хуульч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийтийн эрх ашгийн төлөө зүтгэсэн залуучуудаа нэр дэвшүүлнэ хэмээн тусгасан юм.



3
angry
1
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
158.59.146.30
2024/04/30
0
0
elbegdorj, batuul, halzan ganbold, gantumur, hayatd baartsogt, saihantsetseg, bidon ganbat bolon tednii ner durdagdaagui hamsaatnuudiig turd bvv oirtuul
Хариулах
202.55.188.34
2024/04/29
0
0
Сая доллортой өөрийгөө хужаа гэж бичсэн Баярцогт
Хариулах
66.181.190.108
2024/04/29
1
0
Анамд баярцогт байгаа учир алгасаж өгнөө.
Хариулах
202.131.251.66
2024/04/29
1
0
тэр хужаа Баярцогт юу хийж байгаа шоронгийн хадаас вэ муу лагайч жангаа идээд төрийн хайр хишигт залыирч мөргөөд сууж байх ялтан засаг төр удирдана гээд явж байдаг таарч дээ
Хариулах
202.126.91.200
2024/04/29
1
0
Намуудын хетелбер хетелбер ч гэж дээ! 2050-тай адил холион бантан биз, ухаан нь хурэхгуй дээ.
Хариулах
2a04:ee41:1:326d:d93e:770f:d26f:8928
2024/04/29
1
0
Энд байгаа пиаздаакууд бүгд 100% бүгдээрээ Алуурчин элбэгдоржийн савирсан чацгаар хооллож Алуурчин элбэгдоржийн Аллага ярга хулгай дээрэм тонуулд хамтран оролцсон , аллага ярга бүрээс хувь ришгээ хүртэж төрөөс баяжсан тэрбумтангууд байна Алуурчин элбэгдорж Алуурчин эрдэнэ Алуурчин хурц Алуурчин батүүл Алуурчин баяр гээд Манан мафийн Алуурчид хулгайчид луйварчид , тэдний гар хөл гөлөг боол болсон дээрх бүх Алуурчид хулгайчдын цуглуулга Алуурчдын ардчилсан нам гээч өмхий жорлонгийн гамингуудыг монголчууд бид 24 рны сонгуулиар бүрмөсөн булшилж түүхийн хог дээр хаяна
Хариулах
183.177.99.226
2024/04/29
2
0
Лу Гантөмөр бол Да Ганболдын гар хөл Да ГАнболд бол Монгол улсыг самарсан этгээд ш дээ С Баяр Ч Сайханбилэг Ц Элбэгдорж Да ГАнболд М Энхсайхан С Баярцогт гэж шоронгийн хулгайч Оюутолгойн Дубайн гэрээг хийснээр төрлөх эх орондоо 177 их наяд төгрөгний шууд хохирол учируулсан этгээдүүд
Хариулах
2001:e60:3123:8a1b:19fd:43af:b436:b4b5
2024/04/29
2
0
Өөдтэй дарга байсан бол за одоо та нар болно гээд наад Баярцогт, тарваганы тавиул мэтээсээ салаад сайхан шинээр эрс шинэчлээрэй ороод ирэх байсан юм
Хариулах
2405:5700:310:54b:28d2:b377:b6bd:cdbf
2024/04/28
0
0
хайран нам яарин нам боллоо
Хариулах
66.181.160.92
2024/04/28
1
0
ядаж байхад хужаа Баярцогт ,Одбаяр нар байхдаа яахав дээ АН ялах магдлал бага болчихлоо нэр хүнд муутай хүмүүсээр ,,, дүүрсэн бна хайран нам
Хариулах
139.5.218.210
2024/04/28
2
0
Арынх нь хужаа хэн юм
Хариулах
Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 7 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 8 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 8 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 10 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 11 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 11 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 13 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 14 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 15 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр