Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид

Ц.Цэрэнбадам
2024/04/25

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрсөн дүү У.Отгонбаяраасаа эхлээд, өөрийн итгэлт шадруудаа УИХ-ын сонгуульд сойж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдож болж намаас түдгэлзсэн ч, нөлөө нь МАН-д хүчтэй хэвээрээ байгааг харуулах нэрсийн жагсаалт урт байгаа нь үүнийг батална. Төрийн тэргүүн төрсөн дүү Ухнаагийн Отгонбаяраа унаган тойрогтоо өрсөлдүүлэхээр зүтгүүлж байгаа нь олон нийтэд ил болсон. Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалтай У.Отгонбаяр Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлэгт оролцож, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын сумдаар тойргоо услаад явж байна. Төрсөн дүүгээс нь эхлээд хамгийн итгэлтэй зөвлөхүүд нь ч УИХ-ын сонгуульд горилж, Ерөнхийлөгч тамгын газар эзгүйрэхэд хүрчээ. УИХ-ын сонгуулийн 13 тойргийн 9-д нь, заримд нь бүр 2 хүн нэр дэвшүүлж буй. 

МАН-аас нэр дэвших боломжтой Ерөнхийлөгчийн хүмүүс:

1. Ерөнхий сайдын зөвлөх У.Отгонбаяр. Ерөнхийлөгчийн хамгийн бага дүү. Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх. Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн дарга. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас бүрдсэн Зүүн бүсэд өрсөлдөнө. Агтны хариу жилдээ гэгчээр улс төрд хөтөлж оруулсан Л.Оюун-Эрдэнэд төрсөн дүүгээ даалгажээ.

2. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр. У.Хүрэлсүхтэй хамт ЦНДС, одоогийн ҮБХИС-д 4 жил хамт сурч төгссөн, зүсэм талх, ширхэг тамхиа хувааж явсан цэргийн найз нь. Архангай, Баянхонгор, Өвөрхангайн хангайн бүсэд өрсөлдөнө. Цэргийн наадам хүртэл Архангайд болоод байсан нь Г.Сайханбаярын тойрог усалгааны илрэл.

3. Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай. Баянхонгор аймгийн энэ залуу Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай хөтлөлцөөд цас зуднаар Архангайгаар хэсээд явсан нь ийм учиртай. Б.Даваадалай МАН-д элсээд удаагүй, төрсөн нь ах нь АН-ын ҮБХ-ны гишүүн

4. Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын хүү. Өвөөгийнхөө “Нэр” шүлгийг уншиж, “Миний ардын сэтгэл цагаан” дуу аялсан шиг Дархан, Төв, Сэлэнгээс салахаа больсон. 2006 оноос хойш У.Хүрэлсүхийн гишүүний туслахаас эхлээд өдийг хүртэл хамт яваа.

5. Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр. Ж.Энхбаяр, Я.Содбаатар хоёрыг У.Хүрэлсүхийн баруун, зүүн гар гэдэг. С.Лүндэгтэй хамт Төвийн бүсэд горилж байгаа. Говь-Алтай аймгаас УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдож, Батлан хамгаалахын сайд болж  нэг хэсэг мандаж явсан ч ЖДҮ-гийн зээлийн хэл амнаас болж  улс төрийн тавцанд үзэгдэхээ болиод байсан. Оны өмнө ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын ажлаа өгч, сонгуульд бэлдэж, Төвийн бүст өрсөлдөхөөр хүсэлтээ өгөөд буй. Сэлэнгэд эрчимжсэн мал аж ахуй, Дарханд буудалтай.

6. Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр. Ийгл ТВ-ийн бүтээгдэхүүн, Өмнөговийнх. Буянгийн Жагаад ТВ-ийн эфирт мангастуулж байсан нөхөр. Говийн бүсийн горилогч.

7. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр. АН-аас 2012 онд УИХ-ын сонгуульд Өвөрхангайгаас дэвшихээр горилж байсан ч Зандаахүүгийн Энхболдод хөнтрүүлж мултарч байсан. АН засгийн эрх барьж барьж байхад Үндэсний Олон нийтийн ТВ-ийн захирлаар ажиллаж явсан. ETV, mass.mn сайтын эзэн. Хотын аль нэг тойрогт нэр дэвшихээр горилж байгаа.

8. Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан.  Т.Мөнхсайханы хувьд Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөхөөр ажилладаг. Тэрбээр Хан-Уул дүүрэгт горилж, зурагтын дэлгэцээс салахгүй, идэвхтэй байгаа.  

Үүн дээр Гадаад харилцааны сайд Батцэцэг, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат зэрэг холбоотнууд, хамааралтай хүмүүс, жагсаалтанд орох сонирхолтой хүмүүсийг нэмбэл  МАН-ын нэр дэвшилтэнд У.Хүрэлсүхийн нөлөө Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нараас дутахааргүй харагдаж байна.


5
angry
0
care
1
haha
0
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.85
2024/05/06
0
0
Энхбаяраас бусад нь хэрэггүй байхаа
Хариулах
2405:5700:310:5fff:4eba:d7ff:feec:3732
2024/04/29
0
0
battetseg enkhbayar 2oos busad ni h hereggui ee
Хариулах
2001:9b1:4122:4800:d657:f02d:eb:2e28
2024/04/26
0
0
hentiin 3 tenegiin hamgiin teneg n erunhiilegch bolhih gj .tsag tsevuun boljee. JIHENE ULAAN HAMGAALAGCH KOMMUNIST BBAS IH MUNGUNII HULGAICH GJ BGAAA
Хариулах
2405:5700:301:171e:d170:fda1:b009:3168
2024/04/25
0
0
Бүгдэд унах болтугай гэж ерөөе
Хариулах
202.9.46.252
2024/04/25
0
0
Ийгл телевизээр хүрэлсүхийг магтан дуулаад байсан сэтгүүлч нөхөр нэр дэвшиж байна. Бөгс долоогчид гэж
Хариулах
102.88.69.210
2024/04/25
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
202.131.238.26
2024/04/25
1
0
Сайханбаяр, Мөнхсайхан, Энхбаяр бол төрөөс идэж уусан, түмний хүүхдийн боломжийг өөрийн хүүхдэд булааж өгсөн хулгайч. Бусдыг нь бол хэлж мэдэхгүй л юм байна
Хариулах
202.9.47.40
2024/04/25
0
3
МУУСАЙН АРДЫН НАМЫН ШЭЭСНҮҮД, ХЯТАДЫН ЭРЛИЙЗҮҮД, ЦУС ОЙРТСОН ХҮН СҮГНҮҮД, ЭНЭ ЛАЛАРУУДЫГ БИТГИЙ СОНГООРОЙ ҮХЭР МОНГОЛЧУУД АА!!!
Хариулах
2a04:ee41:1:326d:38ce:d0e9:d782:3f11
19 цагийн өмнө
0
0
Тэгээд таныхаар бол Алуурчин элбэгдорж Алуурчин эрдэнэ Алуурчин хурц Алуурчин батүүл Алуурчин баяр гээд МАНАН мафийн Алуурчид хулгайчид луйварчдийн цуглуулга болсон Алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонгийн гамингуудыг сонгох хэрэг үү Алуурчин эздийнхээ бөгсийг долоож савирсан чацгаар нь амьдрагч гантөмөр самуурай шаамий пиздаак өнөрбаяр баярцогт данжаад мэтийг сонгох хэрэг үү Алуурчин элбэгдоржийн тайган банди сайханбалаг хулгайч америкаас сонгуульд орно Алуурчдын ардчилсан намыг монголчууд 24 оны сонгуулиар бүрмөсөн булшилж түүхийн хог дээр хаяна
Хариулах
2405:5700:310:ec37:bd8c:40fb:41cf:1988
2024/04/25
0
0
7 зөвлөх,1 хэвлэлийн төлөөлөгч нь цөм дэвших нь
Хариулах
Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 8 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 8 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 9 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 11 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 12 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 12 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 13 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 15 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр