Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна

Ц.Цэрэнбадам
2024/04/23

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр УИХ-ын сонгуульд МАН-аас  Зүүн бүс буюу 6-р тойрог болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт нэр дэвшихээр горилж яваа. Улс төрийн хүрээнд энэ яриа ил, далд яригдсаар У.Отгонбаяр зүүн бүст аймаг, сум дамжин сонгуулийн бэлтгэлээ базаагаад тун завгүй яваа.

Түүнийг төрийн албанд олон жил ажиллаж байсныг мэддэг хүн тун ховор. У.Отгонбаярын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс 10 насаар дүү, МУИС-ийг улс төр судлаачаар төгсч, Австралид мастераа хамгаалсан.

Төрийн албанд 10 гаруй жил ажилласан, Барилга хот байгуулалтын яаманд газрын дарга хийж байгаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа буюу 2017 онд өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн байдаг.

ЗУРГИЙН ТАЙЛБАР: ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТӨРСӨН ДҮҮ У.ОТГОНБАЯР /1990 ОН/

Нэгэнт ах нь Засгийн газар толгойлж байгаа учраас нэг Засгийн газарт ажиллахгүй хэмээн бизнес эрхэлж нэг хэсэг “чимээгүй” явсан тэрбээр өнгөрсөн жилээс улс төрийн хүрээлэлд идэвхтэй оролцох болсон. Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж, тус аймгийг үе үе тойглох болсон нь ийн түүнийг улс төрд орох нь гэсэн ил, далд яриа гарах болсон нь нууц биш ээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гарал угсаагаараа Хэнтий, Сүхбаатартай тун ойр, Хэнтий аймгаас дөрвөн ч удаа сонгогдож байсан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зүүн бүсээс өндөр санал авсан зэргээс нь харвал У.Отгонбаяр ахынхаа улс төрийн орыг залгуулж, зүүн бүсийг “онилж”, тойглож буй нь гайхаад байх зүйл биш. Нэгэнт цагт ах нь намын дарга, Ерөнхий сайд одоо Ерөнхийлөгч, одоо ч намдаа нөлөөтэй учраас У.Отгонбаярын хувьд улс төрийн зам дардан байхыг үгүйсгэхгүй.

Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг улс төрд хөтлөн оруулж, Ерөнхий сайдын тамгыг хүлээлгэж өгч байсан. Харин одоо агтны хариу жилдээ гэдэгчлэн отгон дүүгээ Л.Оюун-Эрдэнэд даатгаж өгчээ гэсэн үг.

Үүнийг батлах нэг сэжүүр нь У.Отгонбаяр өнөөдөр Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж буй. Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлэг нэрийн дор зүүн аймгуудаас сонгогдсон гишүүдтэй хөтлөлцөөд, Дорнод, Сүхбаатар, Хэнтийг хөндлөн гулд тойрч, хөдөө хөхөрч яваа юм гэх.

Ухнаа гуай Хэнтийн Галшараас уг гарвалтай ч Сүхбаатарын Халзанд төрж өссөн нь эднийхэн Сэцэн ханы нутгийг  онилоод байдгийн нэг шалтгаан юм. Сүхбаатарынхан Дорнодын хүн амын багагүй хувийг эзэлдэг гэдгийг ч тооцоолсон байж таарна. Баруун-Урт хотод босгосон Бурхан багшийн хөшөөний гол эзнийг нь ч энэ залууг гэдэг.

Төрсөн ах нь Ерөнхий сайд, төрийн тэргүүнээр ажиллаж байхад нь төрд ажиллахгүй хэмээн ажлаа өгсөн У.Отгонбаярыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжихээр барахгүй зоригжуулж “Улс төр хатуу шүү. Нэг орох юм бол тууштай үзээрэй” гэсэн ташуур өгч байгаа сурагтай. У.Отгонбаяр УИХ-ын сонгуульд горилж, нэр дэвших гэж байгаа нь улс төр дэх ургийн модыг үргэлжлүүлэх сонирхол биш гэж үү гэх асуултыг уншигч танд үлдээе. Гэхдээ Ерөнхийлөгчийн дүү сонгогдох эрхгүй гэсэн хууль байхгүй билээ.


4
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.122.242
2024/04/24
0
0
hohoi doloo gej. tui tsaashaa turd hereggui shuu ta bichsen hun ni bugus doloogch...
Хариулах
158.59.146.30
2024/04/24
0
0
hentiinhen tenegteed songo=uil bolno doo
Хариулах
66.181.178.186
2024/04/23
0
1
үнэхээр феодалын ёс тогтожээ. Ямар ид шидтэй хүн юм болдоо.
Хариулах
2405:5700:303:97a1:ad90:d67:c25c:12a
2024/04/23
0
0
Ха ха юу хийнэ гэж. Өлөн царайлаад л хулгай луйвар хийх гэж л үү
Хариулах
202.9.46.3
2024/04/23
1
0
Зайлааа улаан авилгач хулгаач лалрууд маш их болсоорл хатуу ял өгдгүй болхооор шаарддаггүй ард иргэдтэй болхоор хохинээ бүгд гараад хулгаа авилгалаа хиигээд том жижиггүй цүнх баригч пялдгууд баяждаг хогиин үе нэг өдөр хууль шиг хууль хатуу ялтай болж монгол хөгжинө хулгаачдааа
Хариулах
2405:5700:311:a2bf:a431:4dd1:ad52:97ba
2024/04/23
1
0
Өө энэ Отгонбаяр гэдэг этгээд чинь нөгөө ах Хүрэлсүхийгээ тагнасан болгож жүжиг тоглож ахыгаа зохиомлоор тагнасан гэж солиорч байсан новш байна шүүдээ. Түмний сэтгэхүйгээр ингэж тоглохгүй шүү муу хулгайч Хүрэлсүх, түүний хамсаатан нараа. Та нар бол бага түрүүчээс цааш ахих үндэсгүй мулгуу тархитанууд гэдгийг бүх хүмүүс гадарладаг юм.
Хариулах
66.181.161.99
2024/04/23
0
0
МУУСАЙН ХЭНТИЙН БУРИАД ШЭЭСНҮҮД ТЭГЖ ДАВРАХГҮЙ ШҮҮ ЛАЛАРУУД АА!!!
Хариулах
66.181.176.108
2024/04/23
2
0
Монголын "ХОНГИО ТОЛГОЙТ" гэж хойдуудын өгсөн хоч энэ нөхрийг яг оносон санагддаг юм. гэр бүлээрээ ШШГГ, Гааль, ЕТГ, ЗГ , ТЗ, АМГТХЭГ ыг эзэлчихсэн бас дээр ах дүүсдээ баахан генерал цол, гавьяат өгнө. Зэс эрдэнийн хувь, шинэ шивээ, бор тээг гэх уурхайнуудад далд эзэн суучихсан содбаатар, амарбаягалан , цагаан шонхор, хэрлэн, ганзориг гэх нөхдүүдтэй нийлээд. амьдралдаа бодитой ажил хийж үзээгүй цэргийн ангид ганцхан жил ут ийн ажилтан хийнээ өөртөө хурандаа цол аваад зүүчихсэн ч байх шиг ҮНЭН ДЕБИЛЬ нөхөр шүү. Хэзээ нэг цагт Каддафигийн мөрөөр амьдрал нь дуусаж мэдэх нөхөр дөө.
Хариулах
2405:5700:310:6e15:203c:9e44:bb2:6e19
2024/04/23
1
0
mongoclhuud unheer arai l denduu mugluu shuu
Хариулах
202.126.91.225
2024/04/23
1
0
Tenegteh yumaa
Хариулах
Шинэ мэдээ
МУГТ Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцоно 13 минутын өмнө
Бүх хүүхдийн тоглоомын талбайг стандартад нийцүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо 32 минутын өмнө
Нарны замыг өнөөдрөөс хааж хэсэгчлэн засна 37 минутын өмнө
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ 38 минутын өмнө
Улаанбаатарт багавтар үүлтэй бороо орохгүй 1 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 16 цагийн өмнө
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 20 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 21 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 22 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 23 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана Өчигдөр
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа Өчигдөр
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна Өчигдөр
Улаанбаатарт 20 хэм дулаан Өчигдөр
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина Өчигдөр
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03