Орон нутагт 300 мянган орон сууц барина

М.Төгөлдөр
2024/03/31

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо.

Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан үг хэллээ. Тэрбээр, нийт газар нутгийн 0.3 хувьд Улаанбаатар хот байршиж байна. Хотын 0.2 хувь дээр төрийн захиргаа , үйлчилгээний байгууллагуудын 90 гаруй хувь нь байна. Энэ нь түгжрэл төвлөрлийн гол шалтгаан болж байна. Тиймээс үүнийг задалж, төрийн байгууллагууд өөрсдөө манлайлж хотоос нүүх ёстой. Хотоос хөдөө рүү шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нь энэ хорооны ажлын гол зорилго гэв. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж хөдөө орон нутаг руу шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн амьдрах орчин, ажлын байрны асуудал, эрүүл мэндийн хүртээмж, хүүхдийн боловсрол гэсэн дөрвөн гол асуудлыг шийдвэрлэх ёстой. Тухайлбал орон нутагт түрээсийн орон сууцыг олноор барьж, Улаанбаатараас орон нутагт шилжин ирж байгаа иргэдийг хөнгөлөлттэй хэлбэрээр түрээсийн орон сууцанд оруулах хэрэгтэй. Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн. Ипотекийн зээлийг орон нутагт 3 хувь болгож, зээлийн 50 хувийг орон нутагт олгохоор шийдвэрлэсэн гэдгийг Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ онцоллоо. 

Хуралдааны үеэр ажлын хэсгийн 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2023 онд 21 аймагт хэрэгжүүлсэн тайланг ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар танилцууллаа. 2022 онд орон нутгаас нийслэлд шилжин ирэгсдийн тоо 37 мянга байсан бол 2023 онд 32 мянга болж буурчээ. Харин Улаанбаатар хотоос орон нутагт шилжигсэд 2022 онд 17 мянга байсан бол 2023 онд 23 мянга болж нэмэгдсэн байна. Үүнээс хамгийн ихээр иргэд шилжин очсон аймгуудын эхний дөрөвт Дархан-Уул аймаг руу 2994 иргэн, Орхон аймаг руу 2839 иргэн, Өмнөговь аймаг руу 2672 иргэн, Төв аймаг руу 2137 иргэн шилжин очсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 68 дугаар тогтоолд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон Улаанбаатар хотын алслагсан дүүрэгт анх удаа орон сууц худалдан авах иргэдэд ипотекийн 3 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгохоор тусгагдсан. 2024 оны гуравдугаар сарын байдлаар аймаг орон нутагт нийт 1465 зээлдэгчид 128,491 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Мөн тус тогтоолын хоёррт заасан “Төвлөрлийг сааруулах хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийг дэмжих 1 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох “ ажлын хүрээнд улсын хэмжээнд 2024 оны гуравдугаар сарын байдлаар Баянхонгор, Говьсүмбэр, Орхон, Хөвсгөл аймгуудад нийт 4 аж ахуй нэгжид 1,3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн орон нутагт сэлгэн ажиллуулж, ур чадварын шилжилт хөдөлгөөн хийх бодлогын хүрээнд Орхон аймагт эрүүл мэндийн салбарын байгууллагад 53, боловсролын байгууллагад 108 мэргэжилтэн шилжин ажиллажээ. Хөвсгөл аймаг Улаанбаатар хотоос орон нутагт шаардлагатай байгаа дадлага туршлага, ур чадвартай хавдрын мэс заслын эмч, гэмтэл согог судлалын эмч, ГССҮТ-ийн 2 баг, УНТЭ, ХСҮТ мэдээгүйжүүлгийн 16 эмчийг урин ажиллуулсан байна.


0
angry
1
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.55.225.187
2024/04/01
0
0
Гоё хуцлаа
Хариулах
202.126.93.206
2024/04/01
0
0
Эрчим хүч, Ажлын байр, орлого олох бололцоогүй хэдэн зуун мянган орон сууц бариад юу хийнэ
Хариулах
2405:5700:301:a7d9:f54a:c599:fcb8:d426
2024/04/01
1
0
Дэд бүтэцээ шийдэхгүйгээр орон сууцаар яахын?????????
Хариулах
126.36.206.241
2024/04/01
1
0
Эхлээд орон нутагтаа бага оврын цахилгаан станц барих хэрэгтэй. Цахилгаангүй байж орон сууц барьснаас амины орон сууц барьсан нь дээр.
Хариулах
103.9.90.100
2024/03/31
0
0
Казакстан Алма ата хотыг Астанад нүүлгэхдээ ингэж хурал цуглаан хийнэ ингэж тэгнэ гэж ам нь биш шууд гар нь хөдлөөд л явчихсан. манайх шиг ингэж суудаггүй. Шууд ажил хэрэг болгосон . шүү дээ
Хариулах
103.9.90.100
2024/03/31
0
0
Казахстан гэхэд л Алма ата хотын төвлөрийг сааруулахын тулд Нийслэлийг Астанад зоригтой нүүлгэсэн.Яагаад зоригтой вэ гэхээр тэр үед Казакстанд мөнгө байхгүй байсан .Дөнгөж зах зээлээс гарч ЗХУ ын бүрэлдэхүүнээс гарч тусгаар улс болж бүх юм хэцүү байсан. Астанад эхлээд Ерөнхийлөгч Назарбаев Парламент засгийн газар гол гол яамд Их дээд сургууль нь нүүгээд очсон. Тэгээд л одоо Астана нь Казакстаны нийслэл болж том хот болсон түүхтэй.
Хариулах
103.168.34.73
2024/03/31
2
0
Орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэн ажлын байр олноор байгуулбал хөдөөнийхөн буцаад нүүнэ дээ!
Хариулах
Шинэ мэдээ
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 11 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 2025/06/26