ХОНГОР СУМЫН 14 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫ ЗАСВАР 60 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хорооноос дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрт "Хонгор сумын 14 дүгээр сургуулийн дотуур байрны барилгын их засварын ажлыг гүйцэтгэнэ" хэмээн тусгасаны дагуу засварын ажил энэ сарын 10-ны өдрөөс эхэлсэн тухай урьд нь мэдээллэсэн. Тус засварын ажлыг "Дархан хөлөг" ХХК гүйцэтгэж байгаа ба 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ажил 60 хувьтай үргэлжилж байна. Япон улсын Засгийн газрын өвсний үндэс хөтөлбөрийн 165 сая төгрөгийн өртөгтэйгээр хийгдэж буй уг засвараар цонх, дээвэр, инженерийн шугам сүлжээ, дотоод засал, цахилгааны хэсэгчилсэн засвар хийгдэх тухай гүйцэтгэгч компаниас мэдээллэв.

Манай аймгийн Хонгор сумын 14 дүгээр сургуулийн энэхүү дотуур байр 1969 онд ашиглалтад орсон бөгөөд ирэх хичээлийн жилд 6-12 дугаар ангийн нийт 130 гаруй сурагч байрлах ажээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 10 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 31 минутын өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 1 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 2 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 3 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 3 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 4 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 4 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 5 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 21 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 21 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 21 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 22 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 23 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо Өчигдөр