АНУ зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 өрхөд малын тэжээл, эм, мөнгөн тусламж үзүүлнэ


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав.

Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч, зудтай хүнд жил болж байгаатай холбогдуулан Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслах аянд нэгдээд байсан. Улмаар АНУ-ын Засгийн газар 700,000 ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд Ричард Буанган Ерөнхий сайдад танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн шугамаар Монголын улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан 200,000 ам.доллар, мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаар дамжуулан 700,000 ам.долларын тусламж үзүүлж байгаа АНУ-ын Засгийн газарт Монголын төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
            АНУ-аас олгож буй энэхүү тусламж нь Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 малчин өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж хэлбэрээр хүрэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй 2023 оны наймдугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараа ийнхүү уулзаж, ярилцаж байгаадаа Элчин сайд Ричард Буанган баяртай байгаагаа тэмдэглээд  Ерөнхий сайдын айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлууд эхнээсээ биелж байгааг мэдээлж, цаашид эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа харилцан нотлов. Мөн хоёр тал Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх асуудалд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд шууд нислэгийг энэ онд багтаан эхлүүлэхэд анхаарч ажиллахаар тогтлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.9.90.100
2024/03/05
0
0
ХАШАА САРАВЧГҮЙ, НАМАР ӨВС ХАДЛАНГАА АВААГҮЙ НӨӨЦЛӨӨГҮЙ ӨВЛИЙН БЭЛТГЭЛ ЭЭ ХАНГААГҮЙ ЗУНЖИН НАЙР НААДАМ. МАЛЧИД БАС ХАРИУЦЛАГАТАЙ БАЙМААР БАЙНА.
Хариулах
103.9.90.100
2024/03/05
0
0
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ МАЛ АЖ АХУЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ БОДЛОГОО ЯАРАЛТАЙ БАТЛУУЛААЧ ЭЭ. ОРЧИН ЦАГТ ХАНГАЙ ТЭНГЭРИЙГ ХАРААД ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД МАЛАА ҮХҮҮЛЖ ИЙМ АРЧААГҮЙ БАЙЖ БОЛОХ УУ..
Хариулах
103.9.90.100
2024/03/05
0
0
ЭНЭ ТЭНДЭЭС ГУЙЛГА ГУЙХААР ЭНЭ ТӨР ЗАСАГ МАЛ АЖ АХУЙ МАЛЧНЫ И ТАЛААР ТӨРӨӨС АВАХ АРГА ХЭМЖЭЭГЭЭ ЯАРАЛТАЙ БАТЛААЧ ЭЭ. ЭНЭ ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ НЬ ӨВЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГУУЛСАН ЮМ УУ
Хариулах
221.165.220.127
2024/03/05
0
0
heregtei humuustee hureesei bilu odoo tuslamj geheer l bs hen n idchih bol gj aih ymaa nere
Хариулах
Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 4 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 7 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 9 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 9 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 18 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27