​ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛАГДСАНААР ЖИЛД 6 САЯ ГАРУЙ ТОНН АЧААГ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ БОЛОМЖ БҮРДЭНЭ


Өнгөрсөн онд гурван улсын эдийн засгийн коридор байгуулах төсөл хөтөлбөрт 3 улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурснаар Ази Европыг холбосон транзит тээвэр Монгол улсын газар нутгаар дамжин өнгөрөх боломж бий болж байна. Ингэснээр бид энэ тээвэрт бэлэн байх ёстой. Монгол Улсын Засгийн Газар энэхүү төслийг санхүүжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банктай санхүүжилтийн хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Төмөр замын царигийн ялгаатай Замын-Үүд өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр "Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл" Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж байна. Энэхүү төсөл хэрэгжиж логистикийн төв баригдсанаар Монгол Улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм

Тус логистик төвийн бүтээн байгуулалтын ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тэргүүтэй салбарын удирдлагууд энэ сард хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллах үеэрээ танилцаж үүрэг даалгавар өглөө.

Мөн Монгол Улсын төсвөөс төмөр зам дээгүүр авто тээврийн хэрэгсэл хоёр түвшинд гарах гүүрэн байгууламж, авто зам, цэвэр усны шугам, хамгаалалтын хашаа, холбоон кабель шугам, 10кВ-ийн дэд станц, 110 кВ-ийн өндөр хүчдэлийн дэд станц түүнийг өргөтгөх цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг бариад байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр "Хятадын 21 дүгээр товчоо" компани, зөвлөхөөр нь БНСУ-ын Сүсон, Монгол талаас Гео зураглал, NBCC кампаниуд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Одоогийн байдлаар төмөр замын нарийн өргөн цагирагийн далангийн ажлууд бүрэн хийгдэж дууссан байна. Түүнчлэн чингэлэг болон краны талбайн ажлууд болон барилга байгууламжийн суурийн цутгалтын ажлууд бүрэн хийгджээ. Мөн блок, зуурмагийн үйлдвэр, лаборатори, карьер, чулуу бутлуур ажиллаж байна.

Уг төсөл 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ложистик төвийн гүйцэтгэгч талаас тулгамдаж буй асуудлуудаа салбарын сайдад энэ үеэр уламжилсан. Тус төвийн барилгын ажлын тоо хэмжээнд өөрчлөлт орсноос үүсээд буй асуудлыг Төслийг санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банктай Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс ярилцаж энэ асуудлыг шийдвэрлэн графикт хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллана. Аливаа бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхдээ эхнээс нь цогцоор нь асуудлыг шийдвэрлэж яваагүйгээс гацаа үүсч, зардал мөнгө өсөх, хугацаа хойшлох зэрэг сөрөг талууд үүсдэг. Бид цаашид энэ тал дээр анхаарч ажиллах ёстой хэмээн салбарын сайд тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн юм.

Ложистикийн төв байгуулагдсанаар 6 сая гаруй тонн ачааг шилжүүлэн ачих боломж бүрдэнэ. Ирэх онд бүтээн байгуулалтын ажил дуусаж, 2019 онд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөн ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 1 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 3 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 4 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 4 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 5 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 5 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 6 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 22 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 22 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 22 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 22 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 23 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо Өчигдөр