Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарыг төрөөс татаас авдаггүй болгохыг зорьж байна

М.Төгөлдөр
5 цагийн өмнө

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэж буй асуудлуудтай холбоотойгоор төлөөлөгчид асуулт, санал хэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хариулсан юм.

НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг: Нийтийн тээврийн салбарт өгдөг татаасыг хэрхэн бууруулах гэж байна вэ? Гурван жилийн өмнө нэг автобусанд жилдээ 100 сая орчим төгрөгийн татаас өгдөг байсан. Одоо энэ тоо гурав дахин өсөх гэж байна. Энэ татаасыг бууруулах талаар их ярьж ирлээ. Хотын өмнөх удирдлага автобусны зорчилтын дата мэдээлэлд дүгнэлт хийж, судалгааны компани ажиллуулж байгаа гэж байсан. Гэтэл улам л асуудал нь хүндэрч, татаас нь нэмэгдэж байна. Үүнээс төрийн залгамж халаа алдагдаж байгаа юм шиг харагдлаа. Энэ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх боломж байна уу?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: Хотын өмнөх даргын үед хийж байсан судалгаа, өгөгдлийг үндэслэн ажиллаж байгаа. Төрийн бодлого, ажлын залгамж халаа алдагдаагүй. Төрөөс мөнгө зарж хийсэн ажлыг үнэгүйдүүлсэн асуудал байхгүй. Нийтийн тээврийн салбарын зардал нэмэгдэж байгаа шалтгаан нь жолооч нарын цалинг нэмж байгаатай холбоотой. Жолооч нарын цалинг 1 саяас 3.5 сая болгож нэмэгдүүлэхгүй бол энэ салбарт ажиллах хүчин дутагдаж байна.

Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөж байгаа. Тодруулбал, зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна. Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүндэт донор зэрэг хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг нийтийн тээврийн салбарт өгч буй төсвөөс цэнэглэж өгнө. Ингэснээр тухайн иргэний толгой тоологдож, картаа төхөөрөмжид уншуулсантай нь таарах ёстой. Хэрэв энэ нь зөрвөл тухайн автобусны жолоочид шаардлага тавих юм. Бэлэн мөнгө хийх зориулалттай, шууд онгойдоггүй савыг жолоочийн хажууд байрлуулсан ч өдөрт 30-40 мянган төгрөг жолооч нарын халаасанд орж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн салбарт орох ёстой орлогыг олуулахын тулд карт уншигч болон толгой тоолох төхөөрөмжийн зорчигчийг бүртгэсэн тоо таарах ёстой юм.

Автобусны чиглэлүүдийг шинэчлэхэд дата мэдээлэл зөрсөн асуудал гарсан. Бид тухайн шинэчлэлийг хийхдээ “Улаанбаатар смарт карт”-д бүртгэгдсэн зорчилт хөдөлгөөний дата мэдээлэлд үндэслэж, тооцоо хийсэн. Гэвч карт уншигчид бүртгэгддэггүй зорчилт их байсан. Тиймээс энэ алдааг засаж, нийтийн тээврийн салбарт өгдөг татаасыг ирэх жилээс 50 хүртэл хувиар бууруулах төлөвлөлт хийн ажиллаж байгаа юм. Цаашид нийтийн тээврийн салбарыг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас авдаггүй болгохыг зорьж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.114.25.185
2024/03/02
0
0
Тоо, хугацааны хязгааргүйгээр үнэгүй зорчихыг бүрмөсөн болиулчих. Өдөр ахмадууд үнэгүй болохоор гэртээ сууж байснаас зугаацан аялах нь түгээмэл, үдийн цагаар оюутнууд, сурагчдын тоо нэмэгддэг. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэгүй зорчих тоог сард 30 удаа болгон хязгаарлачих. Тухайн сард зорчих лимит нь дууссан бол өөрөө кардаа цэнэглээд хэрэглэж болдог болгочих. Өөр хүнд шилжүүлэн ашиглуулсан бол кардыг нь хурааж, 1 сар ашиглах эрхийг нь зогсоочих.
Хариулах
202.9.47.21
2024/03/02
0
0
Нэг хүнийг бүү хөнгөл, бүгд автобусанд мөнгөө төлөөд явдаг болго. Ийм завхарсан асуудлаа зогсоо.
Хариулах
202.9.46.254
2024/03/01
0
0
энэ зөв санаа хэрэгжүүл
Хариулах
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
2024/03/01
0
0
Нямбаатар нийтийн тээврээр тоглохоо болиосой энэ нөхрөөс олигтой шийдэл огт гарахгүй
Хариулах
129.205.113.181
2024/03/01
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
2405:5700:311:6709:a9ed:b675:93ed:80fb
2024/02/29
0
0
ЖОЛООЧ НАРЫГ СОЁЛД СУРГАХ ХЭРЭГТЭЙ ЗАМ АСУУХАД ОЧИХ ГАЗРАА МЭДЭХГҮЙ БАЙНА
Хариулах
202.9.47.21
2024/03/02
0
0
Чи хөдөөнөө очиж замаа асуу? Хотод зам асууна гэсэн ойлгот байхгүй. Буух буудлаа л асууж болно.
Хариулах
202.55.188.90
1 цагийн өмнө
0
0
Бүх хүн “баярллаа” гэж явцгаая. Төрөөс өгдөг татаасаа боль. Иргэн бүр мөнгөө төлөөд явдаг болго. Халамж хэтэрлээ.
Хариулах
Шинэ мэдээ
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 5 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 7 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 9 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 9 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 19 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27