УЛСЫН ХЭМЖЭЭНД НАЙМАН ТҮЙМЭР АСЧ БАЙНА


Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 51 суманд 111 удаа, нийт 127 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртөөд байна.

Өнөөдрийн байдлаар:

Цурманд оруулсан: Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Батширээт суманд 1 түймэр нийт 8 түймрийг цурманд оруулсан.

Асаж байгаа: Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Мандал суманд 1 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр, Дорнод аймгийн Халх гол суманд 1 түймэр, нийт 8 түймэр байна.

Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 346 албан хаагч, 25 автомашин, орон нутгаас 334 иргэн, 38 автомашинтай нийт 680 хүн, 1 нисдэг тэрэг, 41 автомашин, 16 морьтойгоор ажиллаж байна.

Улсын хэмжээнд гарсан 127 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 2225 албан хаагч, 240 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 3406 иргэн, 360 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 6258 хүн, 637 автомашин, 55 мотоцикль, техник хэрэгсэл, 161 морьтойгоор ажилласан.

2017 оны ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга У.Хүрэлсүх 3 удаа мэдээлэл сонсч, Шадар сайдаас өгсөн үүргийн дагуу түймрийн нөхцөл байдал хүндэрсэн голомтуудад 5 удаа нисдэг тэргээр Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүнийг хүргэх, Зэвсэгт хүчний анги салбараас 238 албан хаагчийг татан оролцуулах, бие бүрэлдэхүүнд шаардлагатай хувцас хэрэглэл, хүнсний зүйлийг хүргүүлэх арга хэмжээ аван ажиллаж байна.

Мөн ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын мэдээлэл, сансрын хиймэл дагуулын мэдээгээр авсан ой, хээрийн гал түймрийн голомт, тархалтын зураг, хуурайшилтын мэдээллийг шуурхай боловсруулан дор бүр нь ОБЕГ-т хүргэж байх, үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг өгсөн.

Улсын хэмжээнд объектын болон ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын "Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай" албан даалгавар гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга нар, холбогдох яам агентлагын удирдлагуудад хүргүүлсэн.

Улсын Онцгой комиссын албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газрын даргын "Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх тухай" албан даалгаврыг гарган аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарт хүргүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

Мөн "Ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, ой, хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх" нэгдсэн удирдамжит арга хэмжээг зохион байгуулан гарсан гал түймрийг хохирол багатай шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумандгарсан түймрийг унтраахаар Улаанбаатар хот Чингис хаан ОУ-ын нисэхийн буудлаас ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, АТА-ийн дарга, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан 24 албан хаагч МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн ноломт руу 2017.06.27-ны өдрийн 10:10 цагт ниссэн.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан түймрийг унтраахаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ганзоригоор ахлуулсан 22 албан хаагч 2017.06.27-ны өдрийн 14:30 цагт ниссэн.

Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар Улаанбаатар хот Чингис хаан ОУ-ын нисэхийн буудлаас ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, дэд хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан НОБГ-ын 26 албан хаагч МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомт руу 2017.06.28-ны өдрийн 08:30 цагт ниссэн.

Булган аймгийн Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ сумдад гарсан 3 түймэрт Орхон аймаг, Хөвсгөл аймаг, Дархан-Уул аймгийн ОБГ-уудаас нийт 67 албан хаагч, 5 автомашинтайгаар нэмэлтээр гарсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 14 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 14 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 14 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 14 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 15 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 16 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 17 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 17 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 18 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 18 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 19 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 19 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 20 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 21 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 21 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа Өчигдөр
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр