“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ


“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулга энэ сарын 23-наас 25-ны хооронд Чойбалсан хотноо зохион байгуулагдаж буй.

Өнөөдөр ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймаг, Манжуур хотын албан төлөөлөгчдийн бүрэлдэхүүн болон Хөлөнбуйр хотын бизнес төлөөлөгчдийн бүрэлдэхүүн ДБЭХС ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөл бүтээн байгуулалт, Дорнод бүсийн "Үйлдвэр технологийн парк", Улаанбаатар төмөр замын “Баянтүмэн” тасгийн үйл ажиллагаатай танилцав.

Дорнод аймаг нь Монгол Улсын Зүүн бүсийн тулгуур төв болон хөгжиж буй аймаг бөгөөд БНХАУ, ОХУ-тай 6 боомтоор хиллэж Зүүн хойд азийн зах зээлд гарах хамгийн ойрын гарц бүхий бүс нутаг.

Дорнод Бүсийн Эрчим хүчний систем ТӨХК нь хүчин чадлаа нэмэгдүүлж 2024 онд ашиглалтад бүрэн орсноор Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, 25039 айл, 3133 ААН, албан байгууллага, уул уурхайн 13 ордын баяжуулах, олборлох үйлдвэрүүд болон бусад үйлдвэрийг тасралтгүй найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм. Мөн “Дорнод” бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн парк нь 4 улиралд мах махан бүтээгдэхүүн, малын түүхий эдийг үйлдвэрлэн экспортод гаргаж байна.

Чойбалсан-Хөөт-Бичигт боомт чиглэлийн төмөр зам барих ажил концессын гэрээгээр энэ оноос хэрэгжиж эхэлнэ. Энэхүү бүтээн байгуулалт нь Монголын төдийгүй Орос, Хятадын тэнгист гарах хамгийн дөт, стратегийн чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридорын далайд гарах гол цэг болох юм.

Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор зүүн бүсийн эрдэс баялгийн нөөц эдийн засгийн эргэлтэд орж, тээврийн зардлыг 2-3 дахин бууруулж, тус боомтоор жилд 25 сая тонн ачаа тээвэрлэж, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч, экспортын шинэ гарцыг бий болгох боломж бүрдэнэ.

ОХУ болон БНХАУ-ын албан төлөөлөгчдөд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад эдгээр үйлдвэр, бүтээн байгуулалтыг танилцуулж байна.



“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ

0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.191.194
2024/01/05
0
0
ЗҮГЭЭР ТАМСАГАА АВЪЯА
Хариулах
Шинэ мэдээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна 17 минутын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна 30 минутын өмнө
Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО 1 цагийн өмнө
Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал 2 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна 2 цагийн өмнө
Намьяанжугийн гудамжны замын хөдөлгөөнийг нээлээ 2 цагийн өмнө
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна 3 цагийн өмнө
Эмийн түр хороог татан буулгаж, УИХ-ын тухай хууль, Дэгийн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 3 цагийн өмнө
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно 4 цагийн өмнө
Маргаашаас Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 20 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 20 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 21 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 21 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 21 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 21 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 22 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 22 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 22 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   23 цагийн өмнө