Т.АЮУРСАЙХАН: Х.БАТТУЛГЫН ОХИН Б.НАМУУН ОФФШОР БҮСЭД КОМПАНИ БАЙГУУЛСАН


УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан болон АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний үүсгэн байгуулагч Л.Наранбаатар, МАХН-ын Ардчилал шударга ёс Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Долгормаа нарын хүмүүс Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын оффшорт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа болон тэнд данс нээсэн компанитай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт уг бүлгээс нэр дэвшигч Х.Баттулга нь оффшор бүсэд үйл ажиллагаа явуулсан талаар ноцтой баримтыг дэлгэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор нэр дэвшигч Х.Баттулгад хандан энэ сарын 23 буюу өнөөдрийн хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирж дээрх мэдээллийг няцаахыг хүссэн. Гэвч нэр дэвшигч Х.Баттулга тэдний хүсэлтийг өнөөг хүртэл хүлээн аваагүй, оффшорт дансгүй гэдгээ батлаагүй ажээ. Оффшорын эсрэг хуульд зааснаар тодорхой албан тушаалтнууд өөрийн болон өөрт хамааралтай хүмүүс оффшор бүсэд үйл ажиллагаа явуулдаг бол холбогдох байгууллагад мэдэгдэх ёстой. Хэрвээ оффшор бүсэд өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр данс нээлгэсэн бол холбогдох байгууллагад мэдүүлэх үүрэгтэй. Тэгвэл АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга нь энэ тухайгаа СЕХ-нд мэдүүлээгүй юм байна. Тиймээс УИХ дахь оффшорын эсрэг бүлгээс олон нийтэд дараагийн баримтаа дэлгэлээ.

Тэдний дэлгэсэн энэхүү баримтаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга Сингапурын оффшор бүсэд хэд хэдэн компанитай гэдэг нь нотлогдож байгаа ажээ. Тодруулбал, Сингапурын оффшор бүсэд Х.Баттулгын 1991 оны арваннэгдүгээр сард үүсгэн байгуулсан "Эм Си Би Холдингс Лиметит" ХХК, түүний охин Б.Намууны "Женко Холдингс Лиметит" ХХК-ийг 2000 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр байгуулахдаа 500 мянган сингапур долларын буюу 50 хувийн хөрөнгө оруулалт хийж, үлдсэн 50 хувийг Х.Баттулгын ойрын түнш нь хөрөнгө оруулалт хийсэн. Х.Баттулгын Намуун тухайн үед 12-13 настай байжээ. Дээрх дансны гэрийн хаягийг авч үзвэл саяхан нэр бүхий хүмүүсийн хүүхдүүд хар тамхи хэрэглэж байгаад нэг нь амь насаа алдсан байрны тоот байгааг ч тодотгосон.

Мөн Б.Намуун хоёр дахь компаниа өөрийн паспортын хаягаар 2011 оны аравдугаар сард "Blue sky limetit" нэртэйгээ оффшор бүсэд байгуулсан байна. Х.Баттулга хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулж Б.Намууны хамтарч байгуулсан олон компани Сингапур улсад үйл ажиллагаа явуулж байгааг илрүүлснийг танилцуулав.

Түүнчлэн нэг ноцтой мэдээлэл байсан нь 2014 оны зургадугаар сард оффшор бүсэд байгуулсан "Ди Зи Энтернэйшнл лиметид" компаниас "Либерти партнер" ХХК буюу төмөр замын хэрэгт сэжигтнээр татсан Х.Баттулгын ойрын туслах Д.Ганбатын компанийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлжээ. Тодруулбал, 2014 оны долдугаар сарын 21-нд 125 мянган ам.доллар, 2014 оны наймдугаар сард 50, 2015 онд 100, 2016 оны таван сард 40, есөн сард 50, 51400 ам.доллар шилжүүлсэн. Мөн Х.Баттулгын гэх "Баялгийн хувь" компанийн данс руу 2017 оны тавдугаар сард 17, долдугаар сард 100 мянган ам.доллар шилжүүлсэн баримт сөхлөө. Энэ бол Монголын баялаг хэний халаасанд, хаашаа орж байгааг нотлох баримт гэдгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан онцолсон юм.

Тэрбээр "Нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой оффшорт данстай, "Камекс" зэрэг нэр бүхий компаниудаар Монголын уул уурхайн баялгийг дамжуулж гадныхны мэдэлд шилжүүлж байгаа баримтыг өмнө нь дэлгэсэн. Нэр дэвшигчээс энэ мэдээллээ няцаахыг бид хамтдаа шаардсан. Бид шаардлагынхаа хариуг өнөөдөр яг энэ индрээс авах албан тоотыг УИХ-ын оффшорын эсрэг бүлгээс нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн төв штабт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанын туслахад гардуулж өгсөн. Харамсалтай нь тэрбээр өнөөдөр ирсэнгүй" гэв. Мөн "Ерөнхийлөгчийн сонгууль бол хариуцлагатай сонгууль. Ерөнхийлөгч нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч цорын ганц хүн байдаг. Тэгвэл Х.Баттулга нэр дэвшигчийн хувьд өөрийнх нь эсрэг ийм ноцтой мэдээлэл дэлгэж байхад өөрийн биеэр ирж чадаагүй нь тун харамсалтай байна. Намайг тэр мөнгийг ав хэмээн басамжилсан. Би тэр мөнгийг авахгүй. Та энэ хөрөнгөө улсын төсөвт оруулж ирэхийг шаардаж байна" гэсэн юм.

М.Энхцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 7 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 9 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 10 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 10 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 12 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 12 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 13 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 13 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 13 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 14 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр