​МОНГОЛ СУДЛАЛЫН АНГИ НЭЭНЭ ГЭВ


Элчин сайд Ц.Жамбалдорж Наполи хотын Дорно дахины их сургуулийн Ректорын урилгаар 6 дугаар сарын 21-ний өдөр тус их сургуульд зочлов. Элчин сайд их сургуулийн проректор проф. Жоржиo Банти, Ази судлалын тэнхимийн эрхлэгч проф. Микеле Бернардини, тэнхимийн проф. Донателла Гуида нартай уулзаж ярилцсан байна. Проф. Ж.Банти өөрийн их сургуулийн түүхийн талаар Элчин сайдад танилцуулж, дэлхийн 100 орчим орны их сургуультай хамтын ажиллагааны гэрээний дагуу ажилладаг тус их сургууль нь өнгөрсөн онд Монгол Улсын Их сургуультай Хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, удирдлагууд нь харилцан айлчлал хийж, оюутан, багш, профессорын солилцооны талаар тохирсон талаар мэдээлэв. Тус их сургууль нь дэлхийн 80 гаруй гадаад хэл заадаг, Европт төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог гадаад хэл, олон улс судлалын төв бөгөөд 1980-аад онд Монгол, Түвд судлалын чиглэлээр ажиллаж байгаад түр зогсоосон талаар проректор Ж.Банти дурдсан юм. Ирэх 2018 оноос Монголын түүхийн хичээл зааж эхлэх, улмаар 2020 оноос Монгол судлалын анги нээхээр төлөвлөж байгаа талаар проф. М.Бернардини мэдээлж байв. Монгол судлалын уламжлалтай, гадаад хэл, орон судлалын Италийн томоохон их сургуульд Монгол судлалын анги нээхээр төлөвлөж байгаад Элчин сайд талархал илэрхийлж, Монголын төр, засгийн зүгээс гадаад улс орнуудад Монгол судлалыг хөгжүүлэхэд бололцооны хэрээр дэмжлэг үзүүлж байгаа талаар мэдэгдэв.

Монгол Улс, БНИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох 2020 онд Монголын түүх, соёлыг илтгэсэн томоохон хэмжээний үзэсгэлэнг Итали Улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар Элчин сайд Ц.Жамбалдорж мэдээлж, тус их сургуулийн проф. М.Бернардини уг асуудлаар идэвхи санаачилгатай ажиллаж байгааг нь өндрөөр үнэлж буйгаа мэдэгдсэн юм. Энэхүү үзэсгэлэнгийн асуудлаар эрдэм шинжилгээний баг гаргаж, Италийн яам, байгууллагуудтай ажиллаж байгаагаа проф. М.Бернардини мун дуулгасан. Элчин сайд үзэсгэлэн зохион байгуулах асуудлаар Италийн Соёлын өв, аялал жуулчлалын дэд сайд Дорина Бьянкитай ярилцсан талаараа дурдаж, бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын дараа проф. М.Бернардини Элчин сайдыг Наполи хотын Үндэсний Археологийн музейд урьж, 2020 онд зохион байгуулах Монголын үзэсгэлэнг тус музейд гаргах боломжийн талаар санал солилцсон юм. Италид хамгийн их жуулчин ирж сонирхдог Наполи хотын дэргэдэх Помпейн музейн дараа Ромын түүхийн хамгийн их үзмэртэй Наполи хотын Үндэсний Археологийн музейд Монголын үзэсгэлэнг дэлгэн тавих нь Монгол Улсын хувьд томоохон сурталчилгаа болно гэж үзэж буйгаа Элчин сайд онцлон тэмдэглэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ 1 цагийн өмнө
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ 1 цагийн өмнө
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ 1 цагийн өмнө
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа 2 цагийн өмнө
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа 3 цагийн өмнө
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ 3 цагийн өмнө
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 4 цагийн өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа 5 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо 5 цагийн өмнө
Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ 5 цагийн өмнө
Замын зорчих хэсэгт түр буусан хүнийг мөргөж, амийг нь хохироожээ 6 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 7 цагийн өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 7 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 17 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 22 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 22 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ Өчигдөр