ШАДАР САЙД ДОӨБ-ААС ДЭМЖЛЭГ ХҮСЭВ


Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй өнөөдөр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирлын орлогч Минелик Алему Гетанхун албан уулзалт хийв. Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх "Монгол Улс инновацийг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөхүүлэн дэмжих зорилгоор оюуны өмчийн тэнцвэртэй хийгээд үр ашигтай олон улсын тогтолцоог анхааралтай ажиглан, судалдаг. Таны энэ удаагийн айлчлал оюуны өмчийн хамгаалалтын олон улсын тогтолцоог хөгжүүлэх, ДОӨБ-Монгол Улсын үр ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж буйд тань талархал илэрхийлье" гэж тодотгосон юм.

ДОӨБ-ын захирлын орлогч Минелик Алему Гетанхун хэлэхдээ "Монгол Улсад айлчилж буйдаа баяртай байна. Монгол Улсын Шадар сайд эрхэм ноён У.Хүрэлсүх та биднийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэхийн ялдамд, ДОӨБ-ын захирлын мэндчилгээг уламжилж байгааг минь хүлээн авна уу. Монгол Улсад оюуны өмчийг хамгаалах, хадгалах, хөгжүүлэхэд таны оруулсан хувь нэмэр, барьж ажиллаж байсан бодлого, чиглэлийг манай ДОӨБ-аас өндрөөр үнэлдэг" гэлээ.

Өмнө нь 2015 онд Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Оюуны өмчийн байгууллага харьяалагддаг байхад У.Хүрэлсүх сайдын урилгаар манай улсад ДОӨБ-ын ерөнхий захирал Фрэнсис Гарри хүрэлцэн ирж байсан билээ. Тухайн үед айлчлалын хүрээнд яригдсан асуудлууд өнөөдрийг хүртэл амжилттайгаар бодит байдлаар ажил болон хэрэгжиж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв. Энэ удаагийн уулзалтаар ОӨБ-ын хүний нөөцийг чадавхжуулах сургалт,эрх зүйн орчныг бэхжүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа. Түүнчлэн уулзалтын төгсгөлд Шадар сайд Монголын ард түмний уламжлалт мэдлэг, ардын өв соёлыг хамгаалахад ДОӨБ-аас холбогдох дэмжлэг үзүүлэхийг хүсэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 8 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 10 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 11 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 11 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ 13 цагийн өмнө
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ 13 цагийн өмнө
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа 14 цагийн өмнө
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ 14 цагийн өмнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм 14 цагийн өмнө
Нийслэлд +25 градус дулаан байна 14 цагийн өмнө
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр
Залуус Дундговьд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх сайн туршлага, шийдлээ хэлэлцлээ Өчигдөр
“Этүгэн Ирвэсүүд” клубын охид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тамгаа гардлаа Өчигдөр