Ховд нутгийнхан Ерөнхийлөгчийн шалгуурт тэнцэх хүн нь эргэлзээгүй Миеэгомбын Энхболд гэлээ


Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгаа баруун таван аймагт үргэлжилж байна. Тэрбээр эх орныхоо баруун хязгаарт хийх уулзалтаа эх оронч Галданбошигт, Ард Аюушийн өлгий нутаг Ховд аймгаас эхлүүллээ. Миеэгомбын Энхболдыг дэмжиж, хийх ажил, хэлэх үгийг нь сонсохоор залуу үеийнхэн, настан буурлууд ,иргэд олон нийтийн төлөөлөл аймгийн Спорт цогцолборт дүүрчээ. Эх оронч, үзэл бодолдоо тууштай ховдчууд "тулхтай, ноён нуруутай, алсын хараатай, олон улсад нэр хүндтэй төрийн тэргүүнтэй болохыг хүсч буйгаа илэрхийлээд энэ шалгуурт тэнцэх хүн нь эргэлзээгүй Миеэгомбын Энхболд" хэмээн тэмдэглэн хэлж байлаа. Улаанбаатараас 1500 км-ийн зайд алслагдсан Ховд аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 46.7 хувийг эзэлдэг. Тиймээс ховдчууд энэ үзүүлэлтийг илүү нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйг дэмжих бодлогын олон ажил хийж, хэрэгжүүлэхийг Миеэгомбын Энхболдоос хүслээ. Миеэгомбын Энхболдод Ховд нутагт хийж, хэрэгжүүлсэн ажил ч олон байгааг жишээ баримтаар дурьдаж байлаа. Нийслэлийг аймаг, орон нутагтай холбох ажлыг Миеэгомбын Энхболд эхлүүлж байсан. Ховд аймгийн цахилгаан дамжуулах шугам, Манхан суманд 120 км-ын агаарын шугамын дэд станц, Булган суманд I,II ерөнхий боловсролын сургууль, Манхан сумын 120 ортой хүүхдийн цэцэрлэг, арваннэгэн жилийн сургуулийн төсвийг шийдвэрлэж бариулж байсан гэдгийг нэрлэж байлаа. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд олон ястны өлгийн нутаг Ховд аймгийн иргэд сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Улс эх орныхоо өмнө тулгамдсан олон асуудлыг нэгтгэн нийлүүлж "Монгол төр - Монгол гэр" мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгээ Миеэгомбын Энхболд хэллээ. "Эвтэй Монгол, Ээлтэй төр"-ийг бий болгож, Монгол эх орныхоо төлөө ажиллах их үйлсэд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ч онцолсон юм. Уулзалтын үеэр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди Ховд нутгийхныг Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриаллаа. Тэрбээр, "Олон ястны өлгий Ховд нутгийн хүн зондоо чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Миеэгомбын Энхболдод итгэлээ өгч Ерөнхийлөгчөд сонгоосой гэсэн хүслийг би тээж ирлээ. Нуур амгалан бол нугас амгалан, төр төвшин бол түмэн олон амгалан гэдэг. Энэ боломж бүрдэхэд ойрхон байна. Монголын ард түмэн өнгөрсөн сонгуулиар Монгол Ардын Намд итгэлээ өгсөн. Тиймээс өнөөдөр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нь нэг зүгт харж, нэг бодлоготой ажиллавал Монгол хөгжихөд ойрхон байна. Энэ алтан боломж Миеэгомбын Энхболд Ерөнхийлөгч болбол бүрдэх юм. Энхболддоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож ард түмнийхээ бөхийсөн нурууг нь тэнийлгэж өгөөрэй гэж хүсье" гэлээ. Үүний дараа Ховд нутгийн ахмадын төлөөлөл үг хэлсэн. Тэд малчид, ахмад настнууддаа чиглэсэн ажил хийж хэрэгжүүлсэнд нэр дэвшигчид талархал илэрхийлэв. Ахмад настандаа ач санах хуулийг баталж, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсанд баяртай байгаагаа хэлж байлаа. -Миеэгомбын Энхболдыг дэмжих олон шалтгаан бий. Нэгдүгээрт, Монгол төрийн бэлтгэгдсэн улс төрч, Хоёрдугаарт, аз жаргалтай Монгол гэр бүлийн ноён нуруутай өрхийн тэргүүн. Гуравдугаарт, дэлхийн тавцанд Монголын нэр хүндийг авч явж чадах хүн. Энэ хүн очсон газар бүртээ хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж чаддаг. Явсан газар бүрт нь эв найрамдлын тухай яригддаг. Тиймээс Миеэгомбын Энхболдыг дэмжиж, саналаа өгнө.-Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Монголын ард түмнийхээ төлөө идэвхи зүтгэлтэй ажиллаж, ард түмнээ туйлын ядуу, хүнд байдлаас гаргахад чармайлт, зүтгэл гаргаж ажиллаж чадах ажил, мэргэжлийн чадвар туршлагатай хүн бол Миеэгомбын Энхболд юм. Ингээд ард түмнийхээ итгэлд найдварыг хүлээсэн төрийн тэргүүн болоод, дөрвөн жилийн дараа онц дүнтэйгээр дахин сонгогдхыг ерөөе.-Эх орныхоо бүтээн байгуулалтын үед ахмадуудтайгаа хөдөлмөрлөж явсан. Улсын бүтээн байгуулалт бол Монгол Ардын Намын байгуулсан гавьяа. Тиймээс Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Энэ хүнд улс орны бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмэр их бий. Тиймээс Ховд түмэндээ Миеэгомбын Энхболдыг дэмжээрэй гэж уриалья.-Монгол орны хувь заяаг шийддэг учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд маш их ач холбогдол өгч байгаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчид Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа. Энэ хүний улс төрийн туршлагаараа төрийн тэргүүн ямар байх ёстой шалгуурыг хангасан хүн гэж үздэг. Миний хүлээж байгаа зүйл бол Монгол Уус хөгжөөсэй, ард түмний амьдрал дээшлээсэй гэж хүсч явдаг. Тиймээс энэ хүн энэ бүхнийг хийж чадна гэж бодож дэмжиж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна 2 цагийн өмнө
Нийслэлд +35 градус дулаан 2 цагийн өмнө
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа Өчигдөр
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ Өчигдөр
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ Өчигдөр
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа Өчигдөр
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 2025/06/20
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2025/06/20
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 2025/06/19
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 2025/06/19
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 2025/06/19
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2025/06/19
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 2025/06/19