Авто зам сэтлэх, сүвлэх ажилд 7 иргэн аж ахуй нэгж, орц, гарц гаргах ажилд 12 иргэн, аж ахуй нэгж оролцохоор хүсэлтээ гаргасан байна. Үүнтэй холбогдуулан хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг “Авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах зөвшөөрөл” олгох 2020 оны эхний хурлаа хийсэн байна. Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” болгон зарласантай холбогдуулан инженерийн шугам сүлжээний угсралт, засвар арчлалт хийж гүйцэтгэж байгаа ААНБ-уудын хөдөлмөр аюулгүй байдлыг өндөр түвшинд хангуулах, түүнд хяналт шалгалт тогтмол явуулахыг Ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна