0.7 га газрыг 14000 төгрөгөөр ариутгаж байна

О.Шүрэнцэцэг
2020/04/07

Цар тахалаас болж дэлхий нийтээрээ онцгой дэглэмд шилжлээ. Энэ үед ариун цэвэр, халдвар ариутгалын дэглэм сахихыг эрүүл мэндийн байгууллагаас хором бүрт сануулсаар байна. Үүний дагуу нийслэлийн нийтийн эзэмшлийн талбайн ариутгаж эхлээд сар гаруй болсон. Эхний ээлжинд хотын төв хэсгийг ариутгасан бол одоо орон сууцны хороолол дахь тоглоомын талбай, төвлөрсөн хогийн цэгээс гадна техник орж гарах боломжгүй нүх сүв бүрийг ч орхихгүй ариутгаж буй юм.

Нийтийн эзэмшлийн талбайг нийслэлээс компаниудтай хамтран үнэгүй ариутгаж байгаа бол иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төлбөртэй үйлчилгээ үзүүлж байгаа юм. Хот тохижилтын том оврын машин орж гарах боломжтой зам талбай, орчныг агаараар шүршиж ариутгажээ. Харин орц гарц муутай газрыг компанийн ажилтнууд явганаар ариутгаж байхтай бид таарав.

“Түвшинбилэг төгөлдөр” компани ХУД-ийг хариуцаж өдөрт хоёр хороо ариутгах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа гэнэ. Биднийг очиход XI хорооны хүүхдийн тоглоомын талбай, төвлөрсөн ариун цэврийн байгууламжийг ариутгаж байв. Тэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн klorsept 17 бодисыг ашиглаж байгаа талаараа “Түвшинбилэг төгөлдөр” компанийн ариутгагч Б.Отгонбаяр “Ариутгалыг нэг төрлийн бодисоор хийж байна. Klorsept 17 бодисыг 0.02 процентоор тооцож таван литр усанд нэг ширхэг шахмал хийж ариутгаж байна. Явганаар буюу гэр хорооллыг ариутгахдаа үлээдэг мотор ашигладаг. Ойр хавийнх нь худгаас усаа аваад явдаг. Өдөрт хоёр хороог ариутгахад тонн ус зарцуулдаг. 1000 мкв ариутгахад 500 литр ус орж байна.

Klorsept 17 бодис нян бактерыг тэр дор нь устгаж агаарт мананцар үүсгэж буцаад буухдаа хөрсөн дээрээ тунадас маягийн ус болж буудаг. Энэ хугацаанд төрөл бүрийн нян бактерыг устгах чадвартай. Ихэнх тохиолдолд 14 хоногийн давтамжтай хийдэг ч өнөөгийнх шиг онцгой нөхцөлд долоо хоногийн зайтай ариутгал хийж байна. Дөрөвдүгээр сарын 8-наас гурав дахь давтан ариутгал хийнэ” гэлээ.  Klorsept 17 бодистой усаар агаар болон хүүхдийн тоглоомын талбайг ариутгахад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэхийг асуухад “Бага хэмжээний сөрөг нөлөө бий. Гэхдээ ариутгалын шүршилт удаан үргэлжлэхгүй учраас гайгүй” гэсэн юм. Харин иргэн аж ахуй нэгжүүдэд нэг мкв талбайг 200 төгрөгөөр тооцож ариутгал хийж байгаа нь 50 хувийн хөнгөлөлттэй үнэ гэдгийг ариутгалын компанийн ажилчид хэллээ. Өөрөөр хэлбэл, 0.7 га газрыг бол 14 мянган төгрөгөөр ариутгаж байгаа гэлээ.

Ариутгал хийхэд нийслэл болон хорооны албаны хүмүүс хамт явж хяналт тавьдаг юм байна. Одоогийн байдлаар ХУД-ийн нутаг дэвсгэрийн 80 хувийг ариутгаж, заримд нь давтан ариутгал хийгээд эхэлсэн гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хяналтын байцаагч Ц.Батболд хэлсэн юм. Тэрээр “Нийтийн эзэмшлийн талбай, бохир цэгүүдэд төлбөргүй ариутгал хийж байгаа ч  иргэн, аж ахуйн нэгжүүд төлбөрөө төлөөд ариутгал хийлгэх тохиолдол элбэг байна. Ихэвчлэн аж ахуйн нэгжүүд хандаж байна. Гудамжинд тоос их босдог, задгай хог хаягдал ихтэй байдаг учраас иргэд хашаа, орчиндоо ариутгал хийлгэх шаардлагатай. Тэр дундаа ариун цэврийн байгууламжаа ариутгуулж байх хэрэгтэй. Бохир халуунд ууршиж задардаг. Тиймээс хөрсний ариутгал хамгийн чухал” гэсэн юм. Иргэд нийслэлээс үнэгүй ариутгал хийж өгөх ёстой гэж зүгээр суухгүйгээр гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө хашаа хороо, орон сууцаа ариутгуулах хэрэгтэй гэнэ.

Харин “Ариутгал хийж эхэлснээс хойш ХУД-ийн XI хорооны зургаан хэсгийг ариутгасан. Нийтийн төвлөрсөн ариун цэврийн байгууламжтай хоёр хэсгийг давтан ариутгаж байна. Сар гаруйн хугацаанд 30 гаруй байгууллага төлбөрөө төлж ариутгал хийлгэсэн. Зочид буудал, дэлгүүрүүд ихэнх нь ариутгалаа хийлгэсэн. Харин иргэд тэр бүр сайн хийлгэхгүй байна. Яармаг, Нисэх, Шувуун фабрикын задгай талбайг хот тохижилтын автомашинаар агаараар ариутгасан” гэдгийг XI  хорооны хэсгийн ахлагч Г.Батбилэг хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 2 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 4 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 5 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 6 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 7 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 7 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 8 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 8 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 11 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 11 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 11 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 12 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 13 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 13 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр