Сүхбаатарын талбайн урд талын 1.6 га газарт цэцэрлэгт хүрээлоэн байгуулах ажил яригдсан нь иргэдийн шүүмжлэл дагуулсан. Энэ дагуу "Алтан дорнод монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд өөрийн хөрөнгөөр уг ажлыг хийж гүйцэтгэх талаар мэдээлэл нийтлэгдсэн.
Тэгвэл хотын дарга С.Амарсайхан энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Хот тохижилтын 700 ажилтан 3.2 тэрбум тѳгрѳгийн ѳртѳгтэйгээр хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх Сүхбаатарын талбайн цэцэрлэгийн иж бүрэн тохижилтыг хувийн зардлаараа хийх ажил хэрэгч, бүтээлч санал тавьсан Алтан дорнод ХХК компаний захирал, их хотын иргэн Ганболд танд баярлалаа.Нийслэлийн удирдлагууд бид таны саналыг хүлээж авч байгааг танд уламжилья" хэмээн бичжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна