Тусгаарлах байрнаас гарч, гэртээ тусгаарлалтаа үргэлжлүүлж байгаа хүмүүст дүүрэг, хороо, цагдаагийн байгууллагаас хяналт тавьж байгаа. Гэртээ тусгаарлагдаж байгаа иргэд хариуцлага сайжруулж байна. Цөөн тооны зөрчил байна гэж цагдаагийн хурандаа н.Амгалан хэллээ.
Тусгаарлах байранд тусгаарлагдсан иргэд төлбөрөө төлөөгүйгээс “тусгаарлах боломжгүй, үйлчлэх боломжгүй боллоо” гэсэн гомдол ирж байгаа. Тухайн төлбөр бол хоолны болон тусгаарлах байрны төлбөр. Уг төлбөрөө төлөхгүй байгаа иргэдийн хоолны мөнгийг төрөөс даахгүй, байрны мөнгийг даахгүй.
ААН-үүд байрандаа байрлуулж, хооллож байгаа бол тэр төлбөрөө авах нь зохих ёсны асуудал гэж ОБЕГ-ын Дэд дарга н.Ууганбаяр хэлэв. ГХЯ-ны Консулын газрын дарга Г.Мөнхтүшиг хэлэхдээ “Дэлхийн 45 улсад манай улсын 6313 иргэн байна. Тэднийг ялгаварлан авчрах боломжгүй. Өнөөдрийн боломж бололцоодоо нийцүүлэн иргэдээ авч. ГХЯ гадаадад байгаа иргэдийнхээ хүсэлтийг тухай бүрд танилцуулж өргөдлийг шийдвэрлэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна